Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр нойтон цас, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно. Маргааш өдөр Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тариаланчид, хандланчдын анхааралд
Газар тариалангийн бүс нутгаар 16-нд нойтон цас орж, 17, 18-нд цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2022 оны есдүгээр сарын 17-ноос есдүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хадлан тэжээл бэлтгэх хэрэгтэй шүү цас бага унах магадлалтай гар аргаар ч хамаагүй тэжээл бэлдэх ХЭРЭГТЭЙ монгол малчин анд найз нараа өнтэй сайхан өвөлжөөрөй хивэг тэжээлээ өвсөө бэлдээрэй дээ бурхан өршөөг