Эрдэнэт хотын шатахуун түгээх станцууд нүхэн жорлонгоо эко ариун цэврийн байгууламжаар сольж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хянан ажиллаж, үүрэгжүүлж байгаа Орхон аймгийн Засаг дарга танд талархал илэрхийлье.

  •  "Тэс петролиум” ХХК-ийн Вокзалд байрлалтай шатахуун түгээх станцын нүхэн жорлонг дарж, булшилж, эко ариун цэврийн байгууламжтай болгов.
  •  Жаргалант сум болон Булган аймаг явах замд байрлалтай шатахуун түгээх станцуудын нүхэн жорлонг аравдугаар сард багтаан эко болгох тухайгаа мэдэгдсэн.
  •  “Магнай трейд” ХХК-ийн гурван нүхэн жорлонг арвандүгээр сарын 15-ны дотор эко ариун цэврийн байгууламжаар өөрчлөх тухайгаа мэдэгдсэн.
  •  “Ганга зайвар” ХХК-ийн шатахуун түгээх станцыг “Дашваанжил” ХХК худалдаж авсан бөгөөд аравдугаар сард багтаан эко ариун цэврийн байгууламжтай болгох тухайгаа мэдэгдсэн.
  •  “Сод Монгол групп” ХХК-ийн Наран баг “Хорооллын эцэс”, Дэнж багт байрладаг шатахуун түгээх станцыг бохир ус татан зайлуулах төвлөрсөн шугамд холбогдох хүсэлтийг 2021 онд “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-т хүргүүлж хариу шийдвэрийг хүлээж байгаа.
  •  Баянцагаан баг (Гурван замын пост) шатахуун түгээх станцын нүхэн жорлонг 2023 оны төсөвт суулгаж солих тухай албан бичгийг ирүүлсэн байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top