ОХУ I Дайчилгааны үеэр гадаадад зорчихыг ХОРИГЛОХГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

ОХУ-ын Төрийн Думаас хэсэгчилсэн дайчилгаатай холбоотойгоор иргэдийг улс орнуудаар явахад хязгаарлалт тогтоохгүй гэж мэдэгджээ.

Төрийн Думын Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов хэсэгчилсэн дайчилгаанд хамрагдах хүмүүсийн талаар ярихдаа “Иргэдэд Туркийн амралт сувиллын газрууд руу явахыг зөвлөхгүй ч Крым, Краснодарын хязгаарын амралт сувиллын газруудад амар” гэсэн бол Холбооны Ростуризм агентлагаас оросуудыг хилийн чинад руу явахад нэмэлт хязгаарлалт тавиагүй талаар мэдэгдэв.

Холбооны аялал жуулчлалын Ростуризм агентлагийн тэргүүн Зарина Догузова иргэдийг албан ёсны тайлбар, мэдээ мэдээллийг хүлээж байхыг уриалсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песков дайчилгаанд хамрагдсан хүмүүсийг хилээр гарахыг хориглох эсэх талаар тайлбар өгнө гэжээ. Тэрбээр “Одоогоор хэсэгчилсэн дайчилгааны нөхцөл байдалд хилээр гарахад ямар нэгэн нэмэлт хориг тавиагүй” гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар хэсэгчилсэн дайчилгаа зарласныг эсэргүүцсэн жагсаал Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Красноярск, Иркутск, Улаан-Үд, Томск, Новосибирск зэрэг хотод болжээ. Жагсаалын үеэр хууль хүчнийхэн 1000 гаруй хүнийг баривчилсан байна.

Хэсэгчилсэн дайчилгаанд цэргийн алба хааж байсан туршлагатай хүмүүсийг хамруулах юм. ОХУ-ын Зэвсэгт хүчинд алба хааж байсан, Сири, Кавказ дахь цэргийн ажиллагаанд оролцож байсан туршлагатай нөөцөнд байгаа 18-50 насны иргэдийг хамруулах аж.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Нийт 300 мянган хүнийг дайчлахаар төлөвлөж байна. Нөөцөнд буй 25 сая хүнээс 1 гаруй хувь нь дайчилгаанд хамрагдана. Хэсэгчилсэн дайчилгаа нь Оросын армийн хяналт тогтоосон Украины бүс нутаг болон нэг км үргэлжлэх галын шугамд хяналт тогтоох зорилготой” гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.191.178) 2022 оны 09 сарын 23

Монгол улсын иргэд болох эрэгтэй янхнуудыг Оросын армид оруулж, украины неонацистуудын эсрэг байлдуул. Монголоос ажилгүй, нэг сая орчим хоолны савнууд байхгүй болбол үлдсэн хэд нь амар тайван байна.

0  |  0
Отгооо(121.128.31.227) 2022 оны 09 сарын 22

Ёооол.цэрэг татлагад хамрагдахгүй болсон шалтгаан бичиг баримтгүй бол нисгэхгүй гаргахгүй гжийноо.

0  |  0
Top