ОХУ-ын Удмуртын бүгд найрамдах улсын нийслэл Ижевск хотын 88 дугаар сургууль дотор буун дуу гарч, зургаан хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ.
ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, цагдаа нар дуудлагын дагуу яаралтай очиж, сургууль дотор байсан хүмүүсийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Гал нээсэн этгээдийн цогцсыг олжээ. Сургууль дотор гал нээсэн эрэгтэй амиа хорлосон байна.
Шархадсан хүмүүсийн тоог одоогоор 20 гэж мэдээлж байгаа ч нэмэгдэж магадгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )