ИЖЕВСКИЙН ХАЛДЛАГА: Амиа алдсан хүмүүсийн тоо 17 боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

ОХУ-ын Удмуртын бүгд найрамдах улсын нийслэл Ижевск хотын сургууль дээр өчигдөр /2022.09.26/ буутай этгээд гал нээсэн билээ.

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн тоо 17 болж нэмэгджээ. Ижевскийн 88 дугаар сургууль дээр буутай эрэгтэй гал нээх үеэр амиа алдсан хүмүүсийн 11 нь хүүхэд аж.

Даваа гарагийн өглөө 88 дугаар сургууль дээр гал нээсэн эрэгтэй тус сургуульд сурч байсан, 1988 оны залуу байжээ. Тэрээр сургууль дотор гал нээснийхээ дараа амиа хорлосон байна.

Гэмт хэрэгтэн сэтгэцийн эмчийн хяналтад байсан бөгөөд шизофрен өвчтэй байжээ. Тэрээр сургууль руу хоёр буутай орж ирсэн байна.

Удмуртад дөрвөн өдрийн гашуудал зарлажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top