ЦАГ АГААР: Архангай, Булган, Төв аймагт цас орж, шуурна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 07

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

 

Завханы баруун хэсгээр, маргааш өдөр Завханы зүүн, Архангайн хойд болон зүүн хэсэг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш өдөр Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно.

Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, 8-нд говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2022 оны аравдугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

 

2022 оны аравдугаар сарын 08-наас аравдугаар сарын 12-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

8-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 8-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top