Канье Уэстийн шинэ бүсгүй хэн бэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Канье Уэст нэгэн үзэсгэлэнт бүсгүйтэй болзоонд явж байгаад папараци нарт баригджээ.

Тэд Санта Моникагийн Giorgio Baldi ресторанд үдшийн зоог барьсан юм.
 

Барууны сэтгүүлчид ердөө нэг өдрийн дотор бүсгүйг хэн болохыг олж мэдсэн байна.
 


Канье Уэстийн шинэ найз бүсгүйн нэрийг Жулиана Налу гэдэг. 24 настай, мэргэжлийн загвар өмсөгч. Бразилд төрсөн ч Лос-Анжелест ажиллаж, амьдардаг.

Загварын Elite Model, MGM Models, Mix Models агентлагуудтай гэрээтэй.
 


Тэднийг Парист танилцсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Бүсгүйг Канье Уэстийн брэндийн сурталчилгаанд оролцож байсан байж магадгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top