Монгол Улсын хөрөнгийн болон санхүүгийн зах зээл харьцангуй жижиг тул арилжааны банкуудын гадаад гүйлгээний тоо, хэмжээ, цар хүрээ хөгжингүй улсуудтай харьцуулахад маш бага. Үүнээс шалтгаалж гадаад улсын банкууд корреспондент банкны харилцаанаас олох ашиг, гарах зардлыг харьцуулахад ашиггүй байна гэж үзэн манай арилжааны банкуудаас корреспондент харилцаагаа цуцлах, шинээр тогтоохоос зайлсхийх шийдвэр гаргаж байна.
Тодотгоход, Корреспондент банкны харилцаа гэдэг нь аливаа банкнаас өөр банканд банкны үйлчилгээ үзүүлэхийг хэлдэг юм.
Монгол Улсын корреспондент банкны харилцааг авч үзвэл, 2012-2021 оны хооронд нийт 56 гадаад улсын банк харилцаагаа цуцалсан бол 73 банктай шинээр корреспондент харилцааг эхлүүлжээ.
Авч үлдсэн болон шинээр эхлүүлсэн корреспондент банкны харилцааг газар зүйн байршлаар авч үзвэл Ази, Евроазийн бүсийн орнуудын банкууд зонхилж байна. Харин АНУ-ын болон Европын холбоонд төвтэй банкууд 2010-2017 онд Монгол Улстай ностро дансаа хааж эхэлсэн бөгөөд АНУ-ын банкуудтай шууд корреспондент харилцаагүй болжээ.
Гадаад улсын банкуудын корреспондент банкны харилцаагаа таслах гол шалтгаануудыг судлахад корреспондент банкны дотоод бодлогын дагуу, Монголын зах зээлтэй шууд харилцаа холбоо байхгүй гэж үзсэн, тухайн банкны дотоод эрсдэлийн бодлогын дагуу бүх гадны банк санхүүгийн байгууллагуудын дансыг хаахаар шийдсэн, комплаенсын хяналт чангарч, зардал нэмэгдэж байгаа тул гүйлгээний хэмжээ бага дансуудаа хаасан, эрсдэлийн удирдлагын шийдвэр зэрэг байна.
АНУ дахь банкуудын хувьд мөн дээр дурдсантай адил манай улсын арилжааны банкуудтай харилцаатай байх нь ашиггүй гэж үзсэн, комплаенсийн зардал өссөн, бизнес стратегийн дагуу, Монголын зах зээлтэй шууд харилцаа холбоо байхгүй учир үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан, хууль эрх зүй болон хяналт шалгалтын орчин чангарсан зэргээс шалтгаалж корреспондент банкны харилцаагаа цуцалжээ.
АНУ дахь санхүүгийн зохицуулагч байгууллагуудын тавьж буй стандарт, шаардлага хатуу, түүнд тавих хяналт шалгалт, дагаж мөрдөөгүй нөхцөлд хүлээлгэх хариуцлага, торгууль өндөр байдаг. Үүнээс шалтгаалж АНУ-ын банк санхүүгийн байгууллагууд корреспондент банкны харилцаа тогтоохдоо ФАТФ-ын 40 зөвлөмжтэй харьцуулахад харьцангуй өндөр шаардлага тавих, эрсдэлтэй харилцаанаас зайлсхийх бодлого баримталж байна.
Манай улсын иргэд, аж ахуйн нэгжийн хийж байгаа гадаад төлбөр тооцооны хэмжээ, давтамж харьцангуй бага, АНУ болон Европын Холбооны орнуудын хөрөнгө оруулалттай бизнесийн үйл ажиллагаа бага, мөн гадаадын аж ахуйн нэгжүүд орлогын данс болон үндсэн данснуудаа гадны банкуудад байршуулж байгаа нь Монголын банкуудтай корреспондент банкны харилцаа тогтоох хүсэл, сонирхолыг төрүүлэх түлхцийг бий болгохгүй байгаа аж.
АНУ-ын банкууд Монгол Улсын банктай шууд харилцаа тогтоохын оронд Сингапур, Япон, БНСУ зэрэг хяналтын тогтолцоо өндөр бусад улсын банкуудаар дамжуулан харьцах байдлаар давхар хяналтын тогтолцоонд шилжиж, комплаенсийн зардлаа бууруулах, эрсдэлээс зайлсхийх чиг хандлагатай байна. Үүнээс гадна гадаад улсын банкууд Монгол Улстай бизнес харилцаа тогтоох зорилгоор тэнцвэртэй мэдээлэл олж авахад хүндрэл учирдаг аж.
Корреспондент банкны харилцаа буурснаар гүйлгээ дамжих банкны тоо нэмэгдэж, иргэдийн хувьд гадаад төлбөр тооцооны хугацаа удаашрах, төлбөр тооцоо хийх зардал нэмэгдэх, санхүүгийн хүртээмж буурах зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Банкуудын хувьд корреспондент банкны харилцааг хадгалж авч үлдэх, харилцаа цуцалсан тохиолдолд тус харилцааг нөхөх өөр шинэ харилцаа тогтоох зэрэг өндөр хүчин чармайлт шаардахуйц саад бэрхшээл, хүндрэлүүд тогтмол тулгардаг. Түүнчлэн корреспондент банкны харилцаа муудах нь гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаад улсын хуулийн этгээд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зэрэгт шууд нөлөөлдөг. Энэ нь цаашлаад гадаад худалдааны тэнцэл, валютын ханш зэрэгт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Сэтгэгдэл ( 4 )
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]
АНУын бууны ноход Монголыг хэн ч биш болгодог. Монголчууд Оросуудтайгаа ойр дотно байвал хэн ч дээрэлхэхгүй
Цустай ногоон цаас удахгүй хогийн цаас болно
АРДЧИЛАЛАА НАМ ДАРСАН УЛСТАЙ ХЭН Ч ХАРЬЦАХГУЙ . ДОЛЛАР ӨССӨӨР БАЙХ БОЛНО