Херсонд өнгөрсөн шөнө амиа алдсан хүний тоог мэдээлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Херсонд тулаан эхэлж, Украины Цэргийн хүчний дайралтын улмаас амиа алдсан хүний тоо дөрөв болжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.10.20/ тус улсад нэгдсэн дөрвөн бүс нутаг болох Херсон, Донецк, Луганск, Запорожьед дайны байдал зарласан билээ. Дайны байдал өнгөрсөн шөнөөс хэрэгжиж эхэлсэн юм.

Херсон мужийн оршин суугчдыг Днепр мөрний баруун эргээс зүүн эрэг рүү нүүлгэн шилжүүлж буй. Тэгвэл өнгөрсөн шөнө Украины зэвсэгт хүчин Херсон дахь Днеприйг хөндлөн гарах иргэний гарц руу дайралт хийсний улмаас дөрвөн хүн амиа алджээ.

Энэ талаар Запорожье мужийн захиргааны ерөнхий зөвлөлийн гишүүн Владимир Рогов мэдэгдсэн байна.

Түүнчлэн Херсон мужийн эрх баригчид пуужингийн цохилтын улмаас урьдчилсан байдлаар 13 хүн шархадсан талаар мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чахундорж (69.128.174.41) 2022 оны 10 сарын 22

Одоо хурдан хөөж гаргахгүй бол маш аюултай.Донор орнуудад улс төрийн байдал маш эвгүй болох төлөвтэй.

0  |  0
Украин ялна(192.82.90.214) 2022 оны 10 сарын 24

Крым Херсон Донецк Луганск Запорож угаасаа Украины газар нутаг Оросуудад түй ч хамаагүй харин Харгис Путлер Украины газар нутгаас цэргээ нэн даруй гаргаж учруулсан бүх хохиролоо төлөх ёстой.

0  |  1
Эх оронч(202.21.108.185) 2022 оны 10 сарын 24

Путин бол фашист болсон. Фашист хүнийг дэмжээд байх шаардлагагүй. Орос орныг фашист Путин баллалаа.

0  |  1
Дайн(64.227.173.98) 2022 оны 10 сарын 24

Яахав дайн юм чинь. Ямар орсууд шиг энгийн иргэдийг хэдэн мянгаар нь шууд алж хөнөөсөн биш.

1  |  5
Top