Оросын цэргийн суут жанжин Александр Суворов, адмирал Федор Ушаков нарын хөшөөг Херсоноос нүүлгэн шилжүүлсэн талаар Запорожье мужийн захиргааны ерөнхий зөвлөлөөс мэдээлжээ.
Хөшөөнүүдийг хэвээр нь хадгалж үлдэхийн тулд суурин дээрээс нь буулгаж, Херсоноос нүүлгэсэн байна.
Запорожье мужийн захиргааны ерөнхий зөвлөлийн гишүүн, “Бид Оростой хамт” хөдөлгөөний тэргүүн Владимир Рогов “Одоо хүмүүсийг төдийгүй бусад зүйлийг аварч байгаа. Хөшөөнүүдийг хүртэл нүүлгэн шилжүүлж байна. Херсоны оршин суугчдын надад мэдэгдэж буйгаар өнөөдөр /2022.10.24/ Ушаков болон Суворовын хөшөөг нүүлгэн шилжүүлсэн. сказал он. Оросын цэргийн агуу жанжин, удирдагчдын хөшөөг нүүлгэх болсон нь байнгын довтолгоо, хорлон сүйтгэх ажиллагаатай холбоотой” гэжээ.
Хоосорсон хөшөөний суурьнуудын зураг даваа гарагт сошиалаар тарсан билээ. Херсон мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Владимир Сальдо “Хот руу галлахаа зогсоохоор хөшөөнүүдийг эргүүлж сууринд нь авчирч тавина” гэж мэдэгдсэн байна.
Херсонд тулаан эхэлсэн тул оршин суугчдыг Днепр мөрний зүүн эрэг рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
ukrainchuud yalnaaa . gazar nutgaa ch urguulen avnaa. Euro standartiin saihan uls bolj hugjinu Ter todorhoi
Mash zov .Bizriin Amerik NATO 2 bol delhion 2 r dainii Hatinii emgenelt yavfal kinonii gol dur Fsashist German onoogiin delhii dahinii nomer 1 alan hyadagch Terrorizm yum