ТӨСӨВ 2023: Тусгай сангуудын зардлын ӨӨРЧЛӨЛТ

2022 оны 10 сарын 24

УИХ-аас ирэх сарын 15-ны өдөрт багтан Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийг хуульчлан батална. 18.9 их наяд төгрөгийн орлого олж, 20.5  их наядын зарлага гаргах тооцоололтой төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдсан” хэмээн тодотгосон.

Түүнчлэн 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ гэсэн юм.

Засгийн тэргүүн ийн тодотгож буй ч "2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа…” гэснийг нь зарим эдийн засагчдын зүгээс бодит нөхцөл байдлыг дутуу гучуу үнэлсэн СҮРЖИН ҮГТЭЙ текст байна хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны төсвийн төслийн талаар өнгөрсөн жилийн өдийд хэлэхдээ “Ирэх оны улсын төсөв  татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан” гэж байлаа. Чухам харин бодит байдал дээр энэ ерөнхий зарчим нь хэрэгжиж байгаа юу гэвэл мөн л шүүмж хэлэх хэрэгтэй болж буй юм.

Төсөвт бүтцийн реформ хийхэд  цаг хугацаа шаардлагатай нь дамжиггүй. Өөрчлөлт, шинэчлэлт гэж ярихаас гадна агуулгын хувьд урагш бодитой алхахын тулд  Тусгай сангуудын үр ашгийг сайжруулж, хөдөлмөр, бүтээмж, өсөлтөд чиглэх хэрэгтэй талаар эдийн засагчид хэлдэг.

Тэгвэл 2023 оны төсвийн төсөлд Засгийн газрын Тусгай сангуудын зардлыг хэрхэн тусгасныг 2022 оны төсөвтэй харьцуулан авч үзье.

Энэ 2022 онд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5 их наяд 960 тэрбум 700 сая төгрөгийн зардал санхүүжүүлэхээр хуульчилсан бол ирэх онд 6 их наяд 317 тэрбум 800 сая төгрөгийн зардал санхүүжүүлэхээр тусгажээ. Үүний 92.2 хувь буюу 5 их наяд 826 тэрбум 200 сая төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 7.8 хувь буюу 491 тэрбум 600 сая төгрөг нь бусад тусгай сангийн зардалд хамаарч байна.

 

 Хамгийн өндөр дүн бүхий зарлагатай байдаг сангуудыг авч үзвэл:

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН

Нийгмийн даатгалын сангийн орлогын хэмжээг 3,194.1 тэрбум төгрөг, зарлагыг  3,748.0 төгрөг байхаар төсөвлөжээ. Тус санд төрөөс олгох дэмжлэгийг 2023 онд 545.2 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Капитал банкнаас авах 68.4 тэрбум төгрөгийн авлагыг тусгажээ.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн орлогыг 1,481.4 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ. Нийт орлогын 62 хувь буюу 914.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор тооцсон байна. 

 

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САН

Халамжийн сангийн нийт зарлагыг 596.8 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 113.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсөвлөжээ. Энэ нэмэлт төсөв нь 2021 оноос ковид цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн зорилтот бүлгийн иргэд болох нийгмийн халамжийн тэтгэвэр, 0-16 насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөгт хүргэсэн бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэхэд зарцуулахаар тусгажээ. 


БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН

Боловсролын зээлийн сангийн зардлыг  өмнөх оноос  14.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 93 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнд:

 

  • Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр -24.3 тэрбум төгрөг
  • Оюутны хөгжлийн зээл - 21.8 тэрбум төгрөг
  • Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон нэг өрхөөс 3 хүүхэд нь зэрэг суралцдаг бол 1 хүүхдийн тэтгэлэгт - 13.5 тэрбум төгрөг
  • Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг - 10.5 тэрбум төгрөг
  • Гадаадад суралцагсадын зээл - 10.0 тэрбум төгрөг
  • Сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны тэтгэлэг-5.4 тэрбум төгрөг
  • Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадад суралцаж байгаа оюутнуудын тэтгэлэг - 2.8 тэрбум төгрөг
  • Багш мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа суралцагчдын болон орон нутагт хийх багшлах дадлагын тэтгэлэг - 2.3 тэрбум төгрөг
  • Орон нутгаас суралцаж байгаа оюутнуудын замын зардлын хөнгөлөлт-1 тэрбум төгрөг
  • Засгийн газар хоорондын гэрээний дагуу гадаад улсаас Монгол Улсад суралцаж байгаа гадаад оюутнуудын амьжиргааны тэтгэлэг -0.6  тэрбум төгрөг тус тус төсөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.176.221) 2022 оны 10 сарын 24

zuger baiahd bi chini zunbajan alsan ter genrle bi aljila gej urlad dairal.

0  |  0
zochin(66.181.176.221) 2022 оны 10 сарын 24

ter genrel alahda porkoroin ajilatn horig nobichok ihel hatuu anirulsan gedin bilee oor tegel yarlaa.ter uhehgui gehed door hajl zermdeg bolj udlene gej ehljina. bid zuunabajn generel ah alaulsan hariuga oshogon abdga shuu.

0  |  0
zochin(66.181.176.221) 2022 оны 10 сарын 24

ene said andbazar bazarhuu hamatn nogoo luiabr derem herge boloh lumben herget bolod shoornd uhsne geel.ter anandbazar nimahuu ter oshogon zuunabajn nge genrel alj alsan gej arhi hara ihel ongirol yardagin.

0  |  0
zochin(66.181.176.221) 2022 оны 10 сарын 24

zuunbajan ter tom genrel bi lumbe hegret alualsna ah oshog abah gej mongol porkoro ajilatn horudlj nobichok hordulj san gedege sogtu baihd humsud yarisana bailaa.

0  |  0
zochin(66.181.176.221) 2022 оны 10 сарын 24

chi oor hosue hothoni gada orilod yarisan baijil.busdiga gutgej yamar hergetin bee.

0  |  0
Top