ЦАГ АГААР: Долоо хоногийн сүүлээр цас орж, хүйтэрнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

2022 оны аравдугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 31-нийг хүртэлх 7 хоногийн

цаг агаарын урьдчилсан төлөв

/ХУГАЦААНЫ ЭХЭН БОЛОН СҮҮЛЧЭЭР ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ/

 

Хур тунадас: 24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 24, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны дунд үеэр дулаарах боловч, бусад хугацаанд хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top