ҮС ИДЭХ зуршилтай хүүхдийн ходоодноос 13 см, бөөн үс гарган авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийнхан өнгөрсөн долоо хоногт зургаан настай хүүхдийн ходоодонд бөөгнөрсөн үсийг авах мэс заслыг амжилттай хийсэн байна.

Тухайн хүүхэд нь үс иддэг зуршилтай аж. Хоёр настайгаасаа хойш идсэн үс хороодонд нь их хэмжээгээр бөөгнөрснөөс болж, бөөлжиж, ус залгихаас өөр зүйл идэж чадахгүй болсон үедээ аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Мэс засал хийхэд хүүхдийн ходоодноос 13 см урттай, 7 см өргөн бөөгнөрсөн үс гарчээ. 

Мэс заслыг аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн их эмч Г.Мягмардорж, Х.Сонин, Б.Өнөболд, мэс заслын сувилагч Б.Өлзийхутаг, Мэдээгүйжүүлэгийн эмч С.Дэлгэржаргал, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа үйлчлэгч Д.Баасанцэрэн нарын баг амжилттай хийжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top