СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв, зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 30

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ТАРИАЛАНЧДЫН АНХААРАЛД:    

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна.  Говийн бүс нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

АРАВДУГААР САРЫН 31-НЭЭС АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Аравдугаар сарын 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Арваннэгдүгээр сарын 1-2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи аравдугаар сарын 31 болон арваннэгдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.  Бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top