Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 30

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт өчигдөр орой /2022.10.29/ Хэллоуины баярын арга хэмжээний үеэр шахцалдаан үүсэж, 151 хүн нас барсан.

Дэлхий нийтийг цочроож буй энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийллээ.

Тэрбээр "Сөүл хотын Итэвонд болсон харамсалтай үйл явдалд Монгол Улсын нэрийн өмнөөс БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ эмгэнэлт үед бид та бүхэнтэй хамт байна" гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top