Цас орсны улмаас замд саатсан зорчигчдод "Багануур" ХК тусалжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Төв аймгийн хойд болон зүүн талын сумдын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас Улаанбаатараас зүүн аймгуудыг чиглэсэн замд халтиргаа гулгаа үүсэн зорчих хөдөлгөөнд эрсдэл үүсжээ. Тиймээс Улаанбаатар-Хэнтий, Улаанбаатар-Сүхбаатар, Хэнтий-Улаанбаатар чиглэлийн хүн тээврийн гурван автобус шөнийн цагаар замаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Багануурт саатсан байна.

Эдгээр гурван автобусанд зорчиж буй иргэдийг "Багануур" ХК Уурхайчин спорт цогцолбортоо буудаллуулан ор дэвсгэрээр ханган хонуулжээ. Гурван автобусны 125 зорчигчийн 70 нь Уурхайчин спорт цогцолборын зааланд байрлаж, үлдсэн хүмүүс нь Багануур дүүрэгт байдаг төрөл, садангийн айлуудаа зорьсон байна.

Замын эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалан "Уурхайчин" спорт цогцолборт хонож буй иргэдэд шаардлагатай гудас, хөнжил гэх мэт зүйлийг "Багануур" ХК-ийн Гамшгаас хамгаалах штабын бэлэн байдлын агуулахаас хангаж, даарсан зорчигчдод үйлдвэрийн эмч нар анхан шатны эрүүл мэндийн үзлэг хийжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
irgen(119.40.103.3) 2022 оны 10 сарын 31

nice, bolj bnashdee

2  |  0
Top