АРВАННЭГДҮГЭЭР ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байна.
Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11–13 м/с, зарим үед түр зуур 13–15 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар ОЖД-аас дулаан ба бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
Агаарын температур: Хур тунадасны явцыг Зураг 9-д харуулав. Нэг ба гуравдугаар арав хоногуудын эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар сэрүүснэ.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас ихэнх нутгаар (Хэнтийн баруун хэсгээс бусад) ОЖД-аас бага байна.
Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногуудын сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн дунд–сүүлч үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, Дундговь, Дорноговийн зүүн хойд хэсэг болон Говьсүмбэрийн нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар сэрүүснэ.
Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Сэтгэгдэл ( 0 )