Туулайн чихтэй этгээд ИТЭВОНД хэрэг өдөөсөн байж болзошгүй гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

 

Өмнөд Солонгосын цагдаа нар Итэвонд гарсан эмгэнэлт хэрэг чухам юунаас үүдэн гарсан тухай хяналт шалгалт хийж эхэлжээ. Одоогийн байдлаар уг хэргийг мөрдөн шалгахаар 475 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад байгаа аж. 

Цагдаагийн газрын мэдээлснээр эдгээр мөрдөгчид эмгэнэлт хэрэг болсон гудамж руу харсан Хэмилтон зочид буудлын хяналтын камерыг шалгаж байгаа аж. Мөн гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлжээ. Гэрчүүдийн мэдүүлснээр уг эмгэнэлт явдлыг зориудаар хүмүүсийг шахаж байсан хүмүүс өдөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. 

Гудамжны уруу хэсэгт байсан хүмүүсийн араас "Түлхээрэй, түлхээрэй, манай тал илүү хүчтэй" хэмээн хашхирч байгаа хүмүүсийн дуу сонсогдож байсан тухай гэрчүүд мэдүүлжээ. Үүнээс үүдэн хүмүүс гудамж уруудан унасан бөгөөд бүлэг этгээдүүд уг хэргийг өдөөсөн байж болзошгүй гэнэ. 

Мөн чухам хэн анх түлхэж эхэлсэн талаар хэд хэдэн сэжүүр олжээ. Гэрчүүдийн мэдээлснээр 5-6 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг этгээдүүд уг хэргийг өдөөсөн бөгөөд тэдэн дотор гадаадын иргэд байсан гэнэ. Үүн дундаас туулайн чих зүүсэн нэгэн этгээд хамгийн анх түлхэх уриалга гарган хүмүүсийг түлхэж эхэлсэн тухай хэд хэдэн гэрч мэдүүлсэн байна

Согтуурсан байсан уг этгээд чангаар инээн, хүмүүсийг хамаг хүчээрээ түлхэж эхэлсэн тухай гэрчүүд мөн мэдүүлжээ. Хэрэв тэрээр бусдыг хохироох зорилгоор түлхэж эхэлсэн нь тогтоогдвол хэд хэдэн гэмт хэрэгт буруутгагдах ажээ. 

Уг хэргийн улмаас 4 метрийн өндөр хүний овоолго үүсэж, 154 хүн амиа алдаж, 133 хүн гэмтсэн билээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үхжил байг ээ(66.181.187.27) 2022 оны 11 сарын 02

УБ д уб паласд гурил тарааж эмээ өвөө нар бие биенээ гишгилж 6 нь хүн үхээ биз дэ.. мөн л махан овоо боссон доо хөөрхий ха ха

5  |  5
Top