Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө Халх голын хөндийгөөр цас орж, тал хээрийн нутгаар хүйтэн салхитай байна.
2022 оны 11-р сарын 01-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Халх голын хөндийгөөр 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
2022 оны 11 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Салхи 2-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 4-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Сэтгэгдэл ( 0 )