ИТЭВОН | Би тэгэхэд анх удаагаа л хүн төрөлхтнийг үзэн ядсан

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

 

2022.10.29-ний өдөр БНСУ-ын хувьд хар өдөр болж өнгөрлөө. Сөүл хотын Итэвон дүүрэгт 154 хүн нас барж, 133 хүн бэртэж гэмтсэн томоохон хэмжээний осол гарсан. 

"YTN" телевиз уг хэргийн тухай мэдээллийг цаг алдалгүй, шуурхай хүргэж байсан. Тус телевизийн сэтгүүлч хэргийн газар ажиллаж байсан И Бом Сук хэмээх эмчтэй ярилцсан яриаг орчуулан хүргэж байна. 

-Бид хэргийн газарт ажилласан нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар утсаар холбогдож байна. Юуны өмнө осол болох үед ямар нөхцөл байдалтай байсныг дүрсэлж ярьж өгөхгүй юу?

-Би энэ тухай телевизээр анх 22:20 цагийн үед сонссон. 23:05 цагийн үед хэрэг гарсан газарт очиход гудамжинд гал сөнөөгч хоёр эмэгтэйг үүрээд гүйж байхыг харсан. Юу болж байгааг харахаар очтол тэд өвчтөнд зүрхний иллэг хийж байсан. Таван минут орчмын дараа дахиад хоёр өвчтөн нэмэгдэж ирсэн учраас би эмнэлгийн ажилтны хувиар шууд л хэргийн газарт очсон. 

-Таныг эмчийн хувиар өвчтөнүүдэд тусламж үзүүлж, аврах ажиллагаа явуулсан гэж сонссон. Энэ тухай?

-Тийм ээ. Бидэнд эхэндээ аврах хүч дутмаг байсан ч иргэд тусалж эхлснээр аврах ажиллагаа эрчимжсэн. 

-Өвчтнүүдийн биеийн байдал ямархуу байсан бэ?

-Тэдний царай маш цонхигор байсан. Би тэдний судасны цохилт, амьсгалын шинж тэмдгийг уншиж чадахгүй байсан. Тийм болохоор шууд л хиймэл амьсгал, зүрхний массаж хийж эхэлсэн. Олон хүмүүсийн хамраас цус гарсан байсан. Амьсгалын замыг нь тэлсний дараа амнаас нь мөн цус гарч эхэлсэн. Ам болон хамраас нь гарсан цусыг цэвэрлэх ажил бас хийсэн. 

-Та хэчнээн хүнд зүрхний массаж хийсэн бэ?

-Ойролцоогоор 5-6 хүнд зүрхний массаж хийсэн. Нэг өвчтөнд ихэвчлэн 2-3 хүн тусламж үзүүлж байсан. Зарим хүнд 4-5 хүн тусламж үзүүлж, гутлыг нь тайлан, хөлд нь массаж хийсэн. Мөн ам болон хамраас нь гарсан цусыг нарчих хүн гээд нийт 6 орчим хүн өвчтөнд тусламж үзүүлж байсан. 

 


 

-Иргэд тусламж үзүүлэх ажилд идэвхтэй оролцсон бололтой. Өвтнүүдэд нийтлэг шинж тэмдэг ажиглагдсан уу? 

-Амьсгал боогдох, дарагдах үед ам, хамраас цус гарах нь элбэг. Энэ шинж тэмдэг дийлэнх хүмүүст байсан. Өөр бас нэг нийтлэг зүйл ажиглагдсан нь тэдний ходоод, гэдэс дүүрч, хөөсөн харагдсан. Өвчтнүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байсан. Цаг агаар сэрүүхэн байсан ч тэд маш нимгэн хувцастай байсан. Тэднийг хэн болохыг тогтоохын тулд цүнх, хэтэвч, гар утас зэргийг нь хайсан боловч олоогүй. 

Хэвлий дүүрсэн нь хиймэл амьсгал хийснээс болсон уу, эсвэл цусаар дүүрсэн үү гэдэг нь тодорхойгүй байсан. Мөн аль хэдийнэ нас барсан хүмүүсийн ч мөн хэвлий томорсон байдалтай байсан. 

-Тусламж үзүүлсэн хүмүүсээс хэчнээн нь ухаан орсон бэ?

-Үүнд би маш их сэтгэл дундуур байгаа. Миний ажиллаж байсан газарт ухаан орсон хүн байгаагүй. Цаана ажиллаж байсан хүмүүс дунд нэг хүн ухаан орсон гэж ярьж байхыг сонссон. Өөр ухаан орсон хүний тухай мэдээлэл аваагүй. Олон тооны аврах албаны ажилчид, цагдаа, иргэд зүрхний массаж хийж, ослын газраас алхам ч холдоогүй. Бид өвчтөн бүрт ойролцоогоор нэг цаг гаруйн хугацаа зарцуулсан. 

-Аврах ажиллагаа дууссаны дараа танд хэрэг болсон газраас ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Ямар нэгэн мэдээ ирээгүй байна. 

-Бид хэргийн газар ажилласан эмчтэй ярилцлаа. Энэ тухай ярихад хэцүү байсан байх. Цаг зав гаргасан танд баярлалаа. 

-Баярлалаа. 

 


Мөн өөр нэгэн эмч хэргийн газар болсон үйл явдлын тухай бичжээ.

Тэрээр "Өчигдөр би Итэвонтой ойрхон байсан. Зүрхний массаж хэрхэн хийдэг тухай мэдэх учраас тухайн газарт очсон. Хэргийн газар ихэвчлэн нам гүм байдаг ч энд үнэхээр аймшигтай байсан. Хэдхэн метрийн зайд түргэн тусламжийн машины дуут дохио болон хүмүүсийн уйлж, орилолдох чимээ сонсогдож, эмх замбараагүй байдал үүссэн байсан. Газар хэвтэж буй хүмүүсийн царай цонхийж, хөхөрсөн харагдсан. Өвчтөнд эмч зүрхний массаж хийж байх үед хамар болон амнаас нь цус гарч байсан. Түүнийг аварч чадахгүй нь дээ л гэж дотроо бодсон. Гэвч хамгийн аймшигтай нь хажууд байсан хүмүүс. Тэд аймшигтай дүр зураг нүднийх нь өмнө болж байхад туслахгүй, мөн явахгүй хараад л зогсож байсан. 

Өвчтнүүдийг түргэн тусламжийн машин руу зөөж байсан. Би хэсэг амраад, ус уугаад сууж байсан юм. Гэтэл 20 гаруй насны залуу ирээд "Хөөе, Хонде орж уумаар байна уу" гэж асуусан. Тэр үед би хүн төрөлхтөн хэзээг хүртэл оршин тогтнох бол гэж бодсон. Хэчнээн удаан зүрхний массаж хийсэн ч зүрх нь эргэн цохилохгүй байгаа хүнийг хараад ашгүй ажил дууслаа гэж бодон, дараа нь хаана уухаа төлөвлөж буй хүмүүсийг харах надад аймшигтай байсан. Би тэгэхэд анх удаагаа л хүн төрөлхтнийг үзэн ядсан... 

Талийгаачдын зургийг авч байгаа хүмүүс маш олон байсан. Би өөрийгөө энэ салбарт ажиллах хугацаандаа үхэлтэй хангалттай нүүр тулсан гэж боддог байсан. Гэсэн ч өчигдөр үнэхээр цочирдсон. Өвчтний найзууд ямар ч аврах боломжгүй нөхцөлд байгаа хүмүүсийг аврахыг хүсэн, уйлж байсан. Энэ мөч миний бодлоос ер гарахгүй байна" хэмээн бичсэн нь тухайн нөхцөл байдалд байсан хүмүүсийг ойлгоход бага ч болов нэмэр болж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
М(66.181.161.70) 2022 оны 11 сарын 02

Хайран сайхан залуус ум маани бад ми хум

2  |  1
энэ яг үнэн(139.5.219.218) 2022 оны 11 сарын 02

хүн ер нь илүүц дэмий үйлдэл хийх нь дэмий л байдаг юмдаа. энэ баяр гэгч бол аргаа ядсан өөдгүй амьтдын үйлдэл тул дэмий зүйл дэмий л үр дагавартайг харуулж байна

5  |  4
Ооо(150.129.140.94) 2022 оны 11 сарын 01

Хүссэн зшйл хүзүүгээр

2  |  0
Г(202.126.89.67) 2022 оны 10 сарын 31

СҮНС ДОРОМЖИЛСОН БАЯР. ӨӨРСДӨӨ СҮНС БОЛЖЭ. УМ МА НИ БАД МЭ ХУМ. ХАЙРАН ХҮҮХДҮҮД

1  |  0
zochin(202.55.188.43) 2022 оны 11 сарын 01

Hairan saihan zaluus.

2  |  0
zochin(202.21.124.130) 2022 оны 11 сарын 02

Burhni shuult

0  |  1
Tuk Tuk(66.181.178.193) 2022 оны 10 сарын 31

Аймаар

1  |  1
hv(66.181.160.69) 2022 оны 10 сарын 31

yu shaagaad bvteegch ezen ntr geed soliorood bga 2 sda ve

0  |  0
Ayay(66.181.188.215) 2022 оны 11 сарын 13

хүн төрөлхтөн хэзээг хүртэл оршин тогтнох бол гэж бодсон. Nadad bas iim bodol ih tordog. Muuhai humuusiin baliar uildliig harahaar yag ingej l bodogddog. Tiim humuus eniig unshihgvi l dee.

8  |  1
Auitheist (103.206.195.194) 2022 оны 10 сарын 31

Chi ter Satan Jesusteigee zaildaa

1  |  0
Зочин(202.126.88.187) 2022 оны 11 сарын 02

Сатанжсан хүн төрөлхтийг Бүтээгч эзэн янзан бүрээр устгаж , үгүй хийхээр ирсэн гэдгээ илэрхийлсээр байгаа, бузар нүгэл, шунал тачаалаасаа салж нүглээ ухаарч Бурханы өмнө ирсэн хэн нэгэн аврагдах болно гэж үнэн хэлжээ.Хаа сайгүй ойр ойрхон гамшиг нүүрлэсээр, Бурханы гэсгээлт ирсэн гэдэг нь үнэхээр үнэн харагдаж байна.

7  |  8
Би(202.126.88.187) 2022 оны 11 сарын 02

Тиймээ ийм муухай Сатанд бүрэн эзлэгдсэн дэлхий eртөнц, хүн төрөлхтөн болсон учраас ,,Бүтээгч эзэн” болохгүй бүхнийг шийтгэж, гэсгээхээр ирсэн байгаа гэдгээ хэосээр үгээ хүргэсээр, дэлхий eртөнц устах эцсийн өдрүүд ирсэн гэдгийг сануулж байгаа, даанч тоохгүй нь их бгаа

4  |  6
Top