19 настай охины Итэвонд тохиосон СҮҮЛЧИЙН БОЛЗОО

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Өмнөд Солонгосыг уй гашууд автуулсан аравдугаар сарын 29-ний өдрийн эмгэнэлт үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна.

Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон энэхүү сэтгэл эмзэглэм үйл явдлаас болж, 10-20 насны 154 хүн амь насаа алдсан юм. Тэдний нэг нь 19 настай Дабин охин (Нэрийг нь өөрчлөв) болжээ. Дабин тэр өдөр цэрэгт явах гэж буй найз залуугаа үдэхээр сүүлчийн болзоондоо очсон байв. Гэвч долоон цагийн дараа түүний найз залуу ээж рүү нь залгаж, "Амь үрэгдсэн" талаарх уйт мэдээг дамжуулжээ.

Дабин охины ээж Ан 55 настай өрх толгойлсон эмэгтэй. Тэрбээр өнгөрөгч ням гарагт "Йонхап" агентлагт охинтойгоо ярилцсан сүүлчийн мөчөө хуваалцсан байна.

Ан Энэ үед Сөүл хотын эмнэлэгт Хэллоуины үеэр амиа алдсан хүмүүсийн нэг болох охиноо хайж ирээд байсан юм.

Хатагтай Ан "Охин минь хамгийн сүүлд надад найз залуугаа гаргаж өгөх учраас мөнгө хэрэгтэй байгаа талаараа хэлж, тодорхой хэмжээний мөнгө аваад гарсан. Гэвч шөнө дунд түүний найз залуу над руу залгаж, Дабиныг минь нас барсан гэдгийг хэлсэн. Тэр охиныг минь "Маш олон хүний дор цаг гаруй дарагдсан. Гаргаж авах гэж бүх чадлаараа хичээсэн боловч чадсангүй" гээд уйлж байсан. Үүнийг сонсоод би хамаг хурдаараа Итэвонд очсон ч охиноо олоогүй. Би түүний амь үрэгдсэн байдлыг өөрийн нүдээр харахаас нааш юунд ч итгэхгүй" гэж сэтгүүлчид ярьжээ.

Ийнхүү яриад эргэсэн түүнийг сувилагч эмэгтэй нас барсан Дабин болоод уй гашууд автан суусан найз залуу нарынх нь зүг хөтлөн оров. Ан бүсгүй ухаан балартан унажээ...

Тодруулахад, Ан бүсгүйн нөхөр олон жилийн өмнө нас барсан бөгөөд тэрбээр дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөжээ. Дабины хувьд айлын хоёр дахь охин бөгөөд ээждээ тус дэм болох үүднээс бага сургуулиа орхиж, ажил хийдэг болсон байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3(66.181.161.126) 2022 оны 11 сарын 03

Надад ямар хамаатай юм бэ үхэдгүй хүн үхээ юу наснаасаа эрт л үхсэн болхоос

0  |  24
202.179.11.38 mald(222.117.202.247) 2022 оны 11 сарын 03

Har mal min iimhn yum unshaad oilgoj chdahgui bol daragdaj uh novsh min

4  |  3
zochin(202.179.11.38) 2022 оны 11 сарын 03

dabin ni tgd amid bsimu yuc oilgsngve \n

3  |  10
Зочин (66.181.161.119) 2022 оны 11 сарын 04

Үнэхээр харамсалтай. Үр хүүхдээ, найзыгаа, дүүгээ, ах эгчийгээ алдсан бүх хүмүүст эмгэнэл илэрхийлье. Харамсаад ч барахгүй нь... Хүж дэлхий амгалан байгаасай...

25  |  0
Top