Аравдугаар сарын 29-нд Итэвонд болсон Хэллоуины баярын үеэрх эмгэнэлт үйл явдлын хохирогч болсон залуусыг сүүлчийн замд нь үдэж байна... R.I.P
Өмнөд Солонгос, 09:00 цаг
КЁНГИДОГИЙН СУВОН-СИ, ЁНТОНГ-ГУ ДАХЬ ЁНХВАЖАНГИЙН ОРШУУЛГЫН ГАЗАР...
Итэвоны гамшигт нэрвэгдэгсдэд зориулсан сүүлчийн уулзалтад ирсэн олон хүний уй гашууд дарагджээ.
Оршуулах ёслолд оролцохоор ирсэн талийгаачийн ээж, эгч хоёр биенээ түшин тайтгаруулж, цаг гаруй хугацаанд хүндэтгэл үзүүлэн залбирцгаав.
Тэд Итэвон дүүрэг дэх үйлчилгээний байгууллагын оффист ажилладаг байсан 30 гаруйхан настай хүүгээ, дүүгээ сүүлчийн замд нь үдэхээр ирсэн нь энэ ажээ.
Бусад өдрүүдийн нэгэн адил ажилдаа явахаар гарсан хүү нь, дүү нь тэр өдөр гэртээ эргэж ирсэнгүй. Олны хөлд дарагдаж, амь тавьсан залуугийн тухай мэдээг талийгаачийн үеэл ах гэр бүлд нь дуулгажээ. Уй гашуут өдрүүд үргэлжлэх нь...
Залбирал үйлдэх ёслол дуусаж, чандарлах зуух руу шарилыг зөөж эхэллээ. Талийгаачийн хөргийг урдаа барьсан ээж мэгшин уйлж буй нь маскны цаанаас ч мэдэгдэх аж.
Амьдрал хайрласан эх нь амьсгал хураасан хүүгээ сүүлчийн замд үдэж буй энэ агшин зүрх зүсэж, сэтгэл хөндүүрлүүлнэ.
Талийгаачийн шарилыг чандарлах зуух руу хийх мөчид ээж нь газарт унан, цурхиран уйллаа. Тэр “Битгий яв! Хүү минь... Чамайг хэн авч явах гээд байгаа юм бэ” гэж дахин дахин давтсаар байлаа.
Хүүгийн гэнэтийн энэ үхэл гэр бүлийнхэн, тэр дундаа ээжид нь хамгийн хэцүү байгаа нь ойлгомжтой.
Талийгаачийн ар гэрийнхэн “Тэр сайхан сэтгэлтэй, чин сэтгэлтэй хүүхэд байсан. Яагаад ийм зүйл болсныг ойлгохгүй байна. Хэдэн арван мянган хүн төвлөрч, цугларч байхад хяналт тавиагүйд гомдолтой байна” гэж гомдоллож байв.
ДАХИН ИЙМ ЗҮЙЛ ХЭЗЭЭ Ч БҮҮ БОЛООСОЙ...
Итэвонд болсон гамшигт 155 хүн нас барсны 38 нь Кёнги мужаас гаралтай иргэд байжээ. Кёнги муж амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн тулд мужийн засаг захиргаа болон хойд хэсгийн Засгийн газрын байранд салах ёс гүйцэтгэж, залбирал үйлдэх өрөөг бэлтгэж янзалсан нь энэ аж,
Эх сурвалж: Yonhap news
Сэтгэгдэл ( 19 )
Сүнсний баярыг утгаар нь тэмдэглэж, олон залуу сүнсээр нэмжээ. Ёстой харамсалтай. Гүн эмгэнэж байна. Сүнсний баярыг Монголд дахин хэзээ ч бүү тэмдэглээсэй.
Эвий дээ
hogiin bayar
Mundag duuchin bas uyngalaga hooloitoi duug sonsoodl baimaar hurdiin duug unen amiluulsan shuu busgui geed duuni uneheer goy bolson amjilt
Hmmm. Vneher haramsaltaimaa. Adilhan eh hvni huwid uilah ch bagadah hetsv asuudal bnda. Hen negnig ch buruutgah argagv ymda
Даан ч дээ,арай ч дээ,ийм ялзарсан нийгэм гэж бх уу,ингээ л нэг нэгнээ гишгээ л алж бдаг
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө
Vneheer haramsaltai
Evii huurhii huuhduud! Heden jil corona horiond baij bgaad anh udaa bayarlah geed goyood, bayarlaad tsuglasan. \nSaihan gazar bayar bayasgalantai az jargaltaigaar dahin turuurei. Yamar ih zovj uvduj ungursun bol doo? Zurh zusem. Eej aavd ni yasan hetsuu bgaa bol doo. \nUi gashuug ni alsaas l boltugai huvaaltsaj bn.
Hairtai huug ni shataaj bn dahij harahgui. Ene yu bolohiig mederhiigch husehgyi bn. Hairan humuus hairan zaluu nas\n
Харамсалтай
Маш харамсалтай. Солонгос хүүхдүүд их даруу зөөлөн ааштай байдаг юм билээ.
Denduu hairan um .
BYASAA JOOMUUD UHJIL BAI,
цагдаа сэргийлэх нь байнга гудамж талбай баяр ёслолын үеэр олон цуглах гэж байгаа газрыг урьдчилан мэдээд хянаж байх ёстой биз дээ. үйл ажиллагаа явуулах гэж байгаа газар ч газраа буруу сонгож бас буруу газар зөвшөөрөл өгчиж. Муу байна. Хайран хүүхдүүд солонгосын охид хөвгүүд нь хөөрхөн ааштай эелдэг ш дээ.
цагдаа сэргийлэх нь байнга гудамж талбай баяр ёслолын үеэр олон цуглах гэж байгаа газрыг уотьдчилан мэдээд хянаж байх ёстой биз дээ. үйл ажиллага явуулах гэж байгаа газар ч газраа буруу сонгож бас буруу газар зөвшөөрөл өгчиж. Хайран хүүхдүүд охид хөвгүүд хөөрхөн ааштай эелдэг ш дээ.
Хайран хүүхдүүд харамсалтай юмаа Сүнсний баярыг бүр болих хэрэгтэй.
hristiin yos ih orj bgaa daa gadnii bodlogoor suuld ni ama barinadaa teneg iim bayr gej yu bdag ym
Новшийн бөөн дурын уран сайханчид тоглолт хийдэг болчихсон юм уу. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэж.