ИТЭВОН | Ослын өмнө АНХААРУУЛГА өгсөн бүсгүйн бичлэг цацагдав

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

 

(Өмнөд Солонгос) Аравдугаар сарын 29-нд Итэвонд болсон Хэллоуины баярын үеэрх зүрх шимшрэм үйл явдлыг шалгах мөрдөгчдийг баг ажлаа эхлүүлээд байгаа билээ. Мөрдөгчид осол болсон газрын ойролцоох хяналтын камерын бичлэг болон олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгнүүдийг цуглуулан, мөрдлөгийн ажиллагаа явуулж байна. 

Үүнтэй зэрэгцэн нэгэн цочирдом мэдээлэл дэлгэгдлээ.

Нэгэн стриймэр бүсгүй Итэвонд шууд дамжуулалт хийхээр очжээ. Энэ үеэр маш их хүн байгааг дурдсан тэрээр шахцалдаж байх үедээ хэтэвчээ алдсан байна.

Удалгүй ойролцоох цагдаагийн хэсэг дээр очиж, энэ тухайгаа мэдээлэхдээ олон хүн байгаа учир хүмүүс бэртэж, осол гарах эрсдэлтэй байгааг сануулжээ. Гэсэн ч цагдаа нар түүний яриаг үл тоон, очих боломжгүй гэх хариулт өгчээ. Мөн бүсгүйн хэтэвчийг одоо олж өгөх боломжгүй байгаа тул маргаашийг хүртэл хүлээх хэрэгтэй тухай хэлсэн байна. 

 

 

Цагдаагийн хэлтсээс гарсны дараа тэрээр шууд дамжуулалтаараа үзэгчдэд хандан "Би Итэвонд шууд дамжуулалт хийж чадахгүй нь ээ. Энд нэг бол шахагдаж үхнэ, эсвэл дарагдаж үхнэ. Зураг ч авч чадахгүй нь. Хэд хэдэн удаа унах шахлаа. Хүмүүс араас маш хүчтэй түлхэж байна" гэжээ. 

Уг явдал осол болохоос нэг цагийн өмнө болжээ. Хэдийгээр Итэвонд ажиллах цагдаа нарыг хуваарилсан байсан ч тэд зөвхөн автомашины замын хөдөлгөөнийг л зохицуулж байсан аж. 

Тус газарт ойролцоогоор 100.000 орчим хүн цугласан гэх тооцоо гарсан. Өмнө нь энд 200.000 орчим хүн цуглаж байсан ч ямар нэгэн хүн гэмтэж, бэртсэн тохиолдол гарч байгаагүй. Энэ үед цагдаа нар хүмүүсийн хөдөлгөөнийг сайтар зохицуулж байсан нь болзошгүй ослоос урьдчилан сэргийлж чаджээ. Харин энэ удаад хангалттай зохицуулалт хийгээгүй нь осол гарах хамгийн том шалтгаан болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.161.126) 2022 оны 11 сарын 02

Одоо яая гэхэвдээ нэгэнт болоод өнгөрсөн нэгэнт үхэцгэээсэн ингэж юм нийтэлээ гээд үхсэн хүмүүс босж ирэх биш одоо яая гэхэв бонинхон настай л бж

3  |  0
Зочин (103.229.121.129) 2022 оны 11 сарын 02

Хэдхэн хүнтэй очерлоод орчихгүй дайраад орж бүтэж үхвэл ёстой хохь нь дээ монголд

0  |  3
Иргэн(103.229.121.129) 2022 оны 11 сарын 02

Монголд дайрч байгаад шахалдаж үхвэл ёстой хохь чинь харин хүүхдииг сэргиилж анраарах ёстой байх

0  |  0
Иргэн(103.229.121.129) 2022 оны 11 сарын 02

Монголчууд очерлох гэдэг соёлыг оросоос сураад олон жил болж байна энэ маш сайн .гэхдээ зарим боловсрол муутай бүдүүлэг хүүхнүүд авгай нар дайраад гай тарьдагдаа.түүнээс монголчууд дарагдаж үхнэ л гэж байхгүй шүү гоё

5  |  2
Зочин(66.181.178.220) 2022 оны 11 сарын 02

Сэтгүүлч ийм юмд цагдаа маш хэрэгтэй гэдгийг сануулаад байхд тоохгүй байссны хар гай одооцагдааг ийн дарга тэр цагдаагийн газрын жижүүр гм бүгд хариуцлагат татагдах бол манайх энийг сайн судлаж анхаарч ав хүн ам цөөн ч гэсэн цагдаа ямар их хэрэгтэй харж байна бодит жишээ Хятад Орос 2 улс тэр олон хүмүүсийг тарааж 2000д болохгүй хүний мүчээр барьж хориж олтнмүний өмч хөрёнгө амь насыг хамгаалаж байгаад л голно шүү дээ

3  |  0
сарангэрэл(150.129.140.201) 2022 оны 11 сарын 02

монголд бол дандаал очирлоно шүү .кино үзэх гэж тз соёлийн ордонд хүний дээгүүр мөлхөжл явлаа жоохон байхад ах дээр нь тавчихсан.

1  |  2
Аймар байна(66.181.161.47) 2022 оны 11 сарын 02

2000 оны эхээр бил үү дунд хавьцаа. Дарханы театрт 1 хамтлагыг тоглолт болох үеэр үүд рүү дайрч байсан хүмүүс дунд шахцалдаан үүсч, 1 хүүхэд нас барсан юм даа. Тэр үед хотоороо нийлээд нийлээд 70 мянга хүрэхтэй гүйтэй хүн амтай байсан, театр руу бол бүр 1000 ч хүрэхгүй (угаасаа 500 хүний суудалттай) хүн орох гэж оролдоход л үүссэн шахцалдаанаас болж хүн үхэж байсан гэхээр 1 хороонд 100 мянган хүн пиг чихнэ гэдэг аймар байна.

3  |  1
“ёооё” нэртэй хүнд:(66.181.161.52) 2022 оны 11 сарын 02

Мань чамайг ойлгодоггүй ээ

0  |  2
Z(98.248.255.52) 2022 оны 11 сарын 02

2005 ond bhaa Kamaertonii 10 jiliin oin toglolt uzeh gej stadion orood uudend n hunii buugnurul uuseed baahan ohid busguichuudiin uruusun sandaal puuznuud sugaraad uldeestei. baahan joohon huuhduud daragdangaa aldaa bi ch heden huuhdiig urguj bosgoj shalatsaj yavsaar togloltiin bilet n duusaad gertee harij bj bilee

11  |  0
Z(98.248.255.52) 2022 оны 11 сарын 02

2005 ond bhaa Kamaertonii 10 jiliin oin toglolt uzeh gej stadion orood uudend n hunii buugnurul uuseed baahan ohid busguichuudiin uruusun sandaal puuznuud sugaraad uldeestei. baahan joohon huuhduud daragdangaa aldaa bi ch heden huuhdiig urguj bosgoj shalatsaj yavsaar togloltiin bilet n duusaad gertee harij bj bilee

1  |  1
ZOCHIN(202.72.245.200) 2022 оны 11 сарын 02

ТЭЭР НЭГ ЖИЛ ХҮМҮҮС ИД ГАДААД ПАСПОРТОНД ООЧEРЛОЖ АЛАЛЦДАГ ҮE БАЙЛАА. БИ Ч ЮУНААС НЬ ДУТАХАВ ГЭЭД ҮҮРИЙН 4 ЦАГ ГЭЖ ОЧООД ООЧEРЛОВООО.....НИЛЭЭН ДЭЭГҮҮР Ч ОРОВ....ТЭГЭЖ ТЭГЭЖ ЦАГ НЬ БОЛООД ОНГОЙМООР БОЛОХОД ЮУН ТЭР ООЧEР МООЧEР....ХААНААС Ч ЮМ БҮҮ МЭД БӨӨН ХҮМҮҮС ЗЭРЭГ ЗЭРЭГ ДАЙРААД... ЯДАЖ БАЙХАД МИНИЙ ЖИЖИГ БИEТЭЙГ Ч ХЭЛЭХҮҮ ТЭР ОЛОН ХҮМҮҮСТ ШАХАГДААД ИРЭХЭЭРЭЭ БҮР АМЬСГАА Ч АВЧ ЧАДАХАА БОЛИОД..EРӨӨСӨӨ ШУУД НҮД ЭРЭЭЛЖЛЭЭД БҮХ БИE CУЛЬДААД ӨӨРИЙН ЭРХГҮЙ СӨХРӨӨД УНАЧИХДАГ ЮМ БИЛЭЭ... ХААНААС НЬ Ч ЮМ МАШ ХҮЧТЭЙ ШАХАЛТ ОРЖ БИ ООЧEРНООСОО БҮЛТ ҮСЭРЧ АЗААР АМЬД МЭНД ҮЛДСЭНДЭЭ...

6  |  1
ёооё(124.158.68.220) 2022 оны 11 сарын 02

хөгжингүй орны залуус соёлтой байлгүй гэсэн чинь ёстой шал эсрэгээрээ хөгийн юмаа, түлхээрэй, шахаарай гэж уриалаад уруу газар луу бусдыгаа шахаад алчихаж бдаг. жинхэнэ сэтгэцийн эмгэгтэй гаж юмнууд

4  |  13
Lol(192.82.87.163) 2022 оны 11 сарын 02

Ta nariin baga baihdaa yaaj shahaldaj bsn chin yamar hamaataig oilgodguie sda

4  |  7
Жижи(103.229.123.144) 2022 оны 11 сарын 02

Картын барааны үед би жаахан хүүхэд бсан, хүмүүст шахуулаад гарч ирээд маш их бөөлжиж байсан, хүн амьсгалдаг гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй, олон үндэсний хоолны газруудад ажилладаг хүмүүсийг маш их гайхдаг, үнэхээр амьсгалахап хүгд байдаг, анхааралдаа аваад өгөөрэй! ОБЕГ, МХЕГ

8  |  2
Ххх(202.21.108.162) 2022 оны 11 сарын 02

1994 ond би 7р ангийн охин блаа, картын талхандаа өдөр бүр оочёрлодгоороо оочерлоод зогсож байлаа.Тэр өдөр талх нь бага ирсэн,оочер тасаллаа гэсэн чинь хүмүүс урдуур дайрах нь ихсээд хариугүй оочер нь дөхөж би хөлд нь үрэгдэж бараг багтарч үхэх дөхсөн,гартаа барьсан хоосон торноос минь нэг хүн намайг татаж тэр аймар оочерноос сугалж гаргаж ирэхэд би хөл дээрээ тогтож чадахгүй нүд харанхуйлаад хөөрхий жоохон хүүхэд аллаа гээд л өнгөрсөн,бараг нэг цаг гадаа шатан дээр сууж бгаад талх ч үгүй харьсан даа.одоо бодоход амьтайгаа харьсандаа баярлах байж.ийм зүйл өдөр бүр л болдог бсан дөө

5  |  1
Zochin(114.177.79.5) 2022 оны 11 сарын 02

Deerh bichleg dotor haij baigaa tuulain chihtei bagtai hun yawj baihiin. Nowshiin tsagdaa naraas bolj hairan saihn zaluuchuud ungurluu. Ene gazarluu zuglehees durgui hurj baina yu n saihn gudamj yum hogiin nariihan

1  |  1
Б(202.126.89.232) 2022 оны 11 сарын 02

bi bag baihdaa avtobusan dotor shahuulj uhengee aldaj bsn...

5  |  1
А(122.201.31.207) 2022 оны 11 сарын 01

Би бас 2005 онд төв цэнгэлдэх дээр камертон тоглоход аймар шахуулж амьсгал давчдаж бсан шд\n

13  |  1
в(202.179.27.235) 2022 оны 11 сарын 02

халтар царайтыг ирхэд би яг хүмүүст шахагдаад үхэх гэж байсан шүү

8  |  1
Top