ИТЭВОНЫ ЭМГЭНЭЛ | Эзнээ "алдсан" эд хэрэглэлүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

 

ГАМШГИЙН ГАЗАР, ГАМШИГДСАН ХҮМҮҮС... Эздээ "алдсан" гутал, хувцас, цүнх...

БНСУ-д гашуудлын долоо хоног үргэлжилж байна. Аравдугаар сарын 29-ний "Халлоуины баяр"-ын шөнө залуу насны голдуу 156 хүний алтан амийг авч одсон "Итэвоны гамшиг" болсон газраас эдгээр хувцас, хэрэглэлийг цуглуулжээ.

Гамшгийн газраас цуглуулсан бүх хувцас хэрэглэлийг Ёнсан хотын цагдаагийн газраас Ёнсан-гугийн Вонхё-рогийн 1-р давхарт байрлах Итэвоны гамшигт өртсөн хүмүүст хүндэтгэл үзүүлэх "Дурсгалын төв"-д хүргүүлсэн байна.

Тус төв арваннэгдүгээр сарын 31-ний өдрийн 18:00 цаг хүртэл өдөр бүр 24 цагаар ажиллах ажээ. Эндээс зөвхөн хувцас, гутал, цүнх, нүдний шил гэх мэт эд хэрэглэлийг л олж авах боломжтой ба ослын газраас цуглуулсан иргэний үнэмлэх, гар утас, бусад бичиг баримтын зүйлсийг Ёнсан хотын цагдаагийн газарт хадгалж байгаа аж.

Тун удахгүй бичиг баримтыг нэгдсэн байдлаар олгох төв байгуулагдах бөгөөд тухайн үед хаягийг тодорхой зарлах гэнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top