ИТЭВОН | Амины үнэтэй зурвас - Аав аа, намайг авраач

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Аравдугаар сарын 29-ний шөнө Халлоуины баярт явсан охин нь аав руугаа "Аав аа, намайг авраач. Би хөлөө хугалчих шиг боллоо" гэсэн мессеж илгээжээ.

Шөнө дунд ирсэн түгшүүрт мессежийг уншсан 62 настай аав нь такси барин, Итэвон руу хар хурдаараа давхисан байна. Тэр замдаа охинтойгоо ярьжээ. Түүний 20 гаруй настай охин утсаар ярихдаа "Би ухаан алдаад сэртэл эргэн тойронд байгаа бүх хүмүүс амьсгал хураасан байсан. Би маш их айж байна" гэж хэлжээ. Учир байдлыг лавшруулан асуусан боловч чимээ шуугиан, сүлжээнээс болоод утас нь тасарсан байна.
 


Таксины жолооч, аав хоёр хамаг хурдаараа давхисан ч Итэвоны осолтой холбоотойгоор замын хөдөлгөөнийг хязгаарласан байсан учир аав нь таксиг орхин, 1.5 км газар гүйж хүрчээ. Түүнийг очиход охин нь хэрэг болсон газрын ойролцоох цагдаагийн газарт байсан бөгөөд бие нь тун хүнд байдалтай угтсан аж. Цагдаа нараас тусламж гуйх гэсэн боловч тэд хаа сайгүй ухаангүй хэвтсэн маш олон хүнд тусалж байсан тул тэрбээр охиноо гар дээрээ өргөн, гудманд гарчээ.

Замын хөдөлгөөний хязгаарлалтаас болоод такси барих амар байсангүй. Хажуугаар өнгөрөх машин бүрээс эмнэлэгт хүргэхийг гуйж байлаа.

Азаар, тэдэнд 30 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр тусалж, Ёуидо дахь Гэгээн Мэригийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэжээ. Гэсэн ч тус эмнэлэг осолдсон өвчтөнөөр дүүрсэн учир охиныг авах боломжгүй гэдгээ хэлжээ. Ингээд аав, охин хоёрын гэрийн ойролцоо байх "Бунданг ЧА" эмнэлэг рүү явсан байна.

Ингээд аавынхаа ачаар эмнэлэгт яаралтай хүргэгдэж чадсан 20 настай охин хүнд үеэ давж чадсан байна. Гэвч охин маш удаан даруулсны улмаас бөөр нь хүнд гэмтжээ. Мөн баруун хөл хугарч, гипсдүүлсэн бөгөөд цаашдаа алхаж чадахгүй байж ч магадгүй гэх оношийг эмч нар гэр бүлд нь дуулгасан байна. Гэхдээ тэд амь гарсандаа баяртай байгаа. 

Охиноо илааршиж буйг дуулсан аав олон нийтийн сүлжээнд эмнэлэгт хүргэж өгсөн залуу гэр бүлд талархаж буйгаа илэрхийлэн, уулзах хүсэлтэй байгаа тухайгаа бичжээ.

Тус мэдэгдлийн дараа залуу гэр бүлийнхэн охины аавтай холбоо барьсан ч түүний өгөхийг хүссэн мөнгөн урамшууллыг авахаас татгалзан, охиндоо зориулахыг хүсжээ. 

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.87) 2025 оны 03 сарын 13

Охиных нь хувьд аавууд хамгийн хүчирхэг хүн бдаг гэдэг үнэхээр үнэн ажээ. Ямарч аав охиныхоо төлөө ингэх л бсан. Мундаг аав , азтай охин, сайхан сэтгэлт хүмүүс юм .

2  |  0
Zaya(66.181.161.51) 2025 оны 03 сарын 13

Mindy shuu\n

4  |  0
Nnnn(66.181.161.47) 2025 оны 03 сарын 13

1  |  1
Tamir(66.181.160.103) 2025 оны 03 сарын 13

Er ni bol demii yum demii l baidag ni ingej garch irj baigaanshdee manaid bol yavch tohirohgui bayr shuu duraaraa erhiin teneguud ni sun”s sugnii bayr temdeglene hunii erh geel hutsaldah l baihdaa

9  |  5
Зочин(202.126.88.193) 2025 оны 03 сарын 13

Эвийдээ эвий

5  |  0
Oogii(66.181.187.206) 2025 оны 03 сарын 13

Mundag aawtai attain oxin bndaa

17  |  0
Zochin (202.9.41.17) 2025 оны 03 сарын 13

Ergeed bodhod aav eej l bugdiig zovhon minii tuluu unen helj hairaldag etseg ehiin ugnees bitii zuruu

33  |  0
Должко(103.10.21.235) 2025 оны 03 сарын 13

Мундаг атаархмаар сайхан аавтай юм ❤

10  |  0
Б(192.82.86.14) 2025 оны 03 сарын 13

Аавтайгаа байх ийм сайхан.түшигтэй..аавыгаа саначихлаа..азтай охин б.а

23  |  3
Т.Энхтуяа(202.126.90.112) 2025 оны 03 сарын 13

Хүний аав ээж л хамаг бүхнээ чамд зориулдаг юм шүү гэдэшийг залуус мэдэж байгаасай тэднийгээ хайрлаж хүндлэж гомдоохгүй биеэ авч яваарай залуус аа

38  |  1
Элф(66.181.161.80) 2025 оны 03 сарын 13

Яг юу болси

4  |  8
zochin(66.181.164.78) 2025 оны 03 сарын 13

Ашшгүйдээ нэг охин ч гэсэн амь аврагдаж чаджээ.

27  |  0
Нш(150.129.143.15) 2025 оны 03 сарын 13

Азтай охин ухаантай юм аавруугаа залгаагүй бол яах бсн бол хөөрхий хурдан эдгээрэй аавд нь баяр хүргье охиноо аварч чадаж мундаг юмаа

21  |  2
Зочин(202.126.88.152) 2025 оны 03 сарын 13

Бурхан минь ашгүй дээ азтай юмаа

12  |  0
ЭО(202.126.89.75) 2025 оны 03 сарын 13

Аавууд бол авралын бурхан

24  |  0
Март(64.119.25.23) 2025 оны 03 сарын 13

Азтай л охин б.а да баяр хүргэе

10  |  0
Март(64.119.25.23) 2025 оны 03 сарын 13

Азтай л охин б.а даа

9  |  2
Мина(192.82.73.141) 2025 оны 03 сарын 13

Ааваа дуудахад АЗ ивээжээ . Бурхан аав. Үлдсэн бүх нас нь жаргал дүүрэн байг ээ

24  |  0
Х(202.126.90.132) 2025 оны 03 сарын 13

Мундаг аав, азтай охин, сайн залуус...

20  |  0
Зочин(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

Ашгүй дээ гэр бүл ч гэсэн элэг бүтэн байна гэдэг аз жаргал шүү...

17  |  2
Зочин(150.129.142.68) 2025 оны 03 сарын 13

Дуудах аавтай сайхан бна , аав нар дандаа бэлэн байгаарай

35  |  3
Иргэн (192.82.82.69) 2025 оны 03 сарын 13

Эцэг хүн гэдэг йим дуудлагад яамагт бэлэн юугч туулсан чадах хүчтэй байдаг билээ йим хэдэн тэр бум аав бйи гэж бодож байна

35  |  0
Зочин(202.126.88.86) 2025 оны 03 сарын 13

Ашгүйдээ

12  |  0
Баянаа(150.129.141.127) 2025 оны 03 сарын 13

Аавд нь САЙН, САЙХНЫГ ХҮСЬЕ!\nЖинхэнэ БААТАР байна\n

23  |  0
Зочин(202.21.109.40) 2025 оны 03 сарын 13

Тэр олон аймаар мэдээний дараа энэ мэдээг уншаад баярласандаа уйлаад сууж байна

39  |  0
Zochin(202.21.109.40) 2025 оны 03 сарын 13

Ашгүй дээ

8  |  2
Иргэн(202.126.93.204) 2025 оны 03 сарын 13

Ус уух хувьтай охин байна. Аав нь ч ёстой мундаг аав байна. Хурдан эдгэхийг хүсье!

30  |  0
г(202.179.26.45) 2025 оны 03 сарын 13

нэг ч гэсэн амьд гаосан нь яамай даа

32  |  0
Close menu