БНСУ-д болсон эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор тус улсын урлаг, соёлын алдартнууд уулзалт, тоглолтоо цуцалж, өөрсдийн биеэр болоод цахим хуудсандаа эмгэнэл илэрхийлж, сэтгэгдлээ хуваалцсаар байна.
Тэдний дунд гэнэтийн энэхүү үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлж буй олон хүн байгаа ч энэхүү ослоос сэргийлэх боломж байсан хэмээн үзэж буй нэлээд хүн байгаа юм.
Тухайлбал, БНСУ-ын сериалуудад туслах дүр бүтээн олон нийтэд илүүтэй танил болсон жүжигчин Ким Ки Чон өөрийн SNS хуудсандаа "Чадваргүй, хариуцлагагүй, болгоомжгүй хүмүүсээс болж энэ олон хүн хорвоог орхилоо. Одоо хүртэл би тэдний үхэлтэй эвлэрч чадахгүй байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор бүх эрхмүүд олны өмнө уучлал гуйж, шалтаг шалтгаан тоочиж байна. Эмгэнэл илэрхийлж байгаа нэрээр хариуцлагаас мултрах гэж байгаа бол тэгж чадахгүй шүү. Алдаа, эндэгдэл хаана байсныг олж тогтоон, хатуу шийтгэл ногдуулна гэж найдаж байна” хэмээн төрийн албан хаагчдыг хатуу шүүмжилжээ.
Ийнхүү бичсэн түүнийг олон нийт маш их шүүмжилж байгаа бөгөөд нэлээд олон дагагч нь жүжигчнийг “блок” хийсэн аж.
Сэтгэгдэл ( 0 )