ИТЭВОН | Би тэднийг сүүлчийн удаа хооллоё...

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

 

БНСУ-ын интернэт хэрэглэгчдийн дунд Итэвон дахь осол болсон гудамжинд дэвсгэр дэвсэн талийгаачдад хүндэтгэл үзүүлж буй эрхэмийн зураг ихээр тархаад байгаа билээ. Зарим хүмүүс түүнийг охиноо алдсан уй гашуугаа илэрхийлж байна хэмээн тайлбарлаж байсан. Үнэн хэрэгтээ тэрээр Итэвоны гудамжинд бизнес эрхэлдэг нэгэн ажээ

Нам Ин Суг хэмээх энэхүү эрхэм дэвсгэр дэвсэн, хоол бэлдэж, хүж асаан мөргөл үйлджээ. Талийгаачдад идээ будаа бэлдэн, хүж өргөх нь БНСУ-ын уламжлалт гашуудлын ёслол юм. 

Тэрээр Итэвон дахь "Milano Collection" дэлгүүрийг 10 гаруй жилийн турш ажиллуулж байгаа нэгэн. Осол болсон өдөр дэлгүүрийнхээ хаалгыг нээн гэмтэж бэртсэн хэд хэдэн хүнийг аварсан ч илүү их хүн аварч чадаагүйдээ харамсан уйлж байсан тэрээр шаналсан сэтгэлээ ийнхүү тайтгаруулжээ. 

Түүний энэхүү үйлдлийг зогсоохыг оролдсон цагдаа багагүй шүүмжлэлд өртсөн. Цагдаа түүнийг энэхүү үйлдлээ зогсоохыг шаардах үед Нам Ин Суг "Та ингэж болохгүй ээ. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол эмгэнэлт явдал болсон газар. Бид энэ өрөвдөлтэй хүүхдүүдийг сүүлийн удаа хооллож болохгүй гэж үү?" хэмээжээ. Үүний дараа хэд хэдэн цагдаа нэмэгдэн ирж түүнийг зогсоохыг оролдох үед тэрээр хашхирч эхэлжээ. Түүнийг сонссон цагдаа нар болон ойр тойронд нь байсан хүмүүс тэсэлгүй нулимс дуслуулж эхэлсэн байна. Эцэст нь цагдаа нар түүнийг тайвшруулж хамтдаа гашуудлаа илэрхийлжээ. Олон нийт цахим орчинд түүний энэхүү үйлдэлд талархаж буйгаа илэрхийлсээр байна. 

 

 

Нам Ин Сугийн бичлэг 13:45 минутаас 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.215.126.149) 2022 оны 11 сарын 06

solongosuud yasnaasaa shouchin l daa. Unguts harahad buun hair ninjin setgel tsaana n ireeduigee harsan toorsoo tsohij yavdag.Manai uhernuud naaf arisiig n haraad suid maid bolno.Solobgis hunii tsaana sanaa garch irtelee 80 yum boliishdee.

Ganaa(188.95.34.48) 2022 оны 11 сарын 04

Ner tur uuniig helj bgaa yum daa

2  |  0
Top