БНСУ-ын Итэвон дүүрэгт болсон үймээнийг зохицуулж, олон хүнийг эмгэнэлт үйл явдлын гол цөм болсон гудамж руу оруулалгүй, буцааж байсан цагдаа залуугийн бичлэг сошиалд хандалт өндөртэй байна.
Тэрбээр чанга дуу хөгжим, олон хүний шахцалдааныг үл тоон, бүхий л чадлаараа Халлоуины баярыг зорих хүмүүсийг буцахыг шаардан, хашхирч байв.
Цагдаа залуу түүнийг үл тоон зөрөх хүмүүст хандан "Зогсооч, гуйя... Тэнд хүмүүс үхэж байна шүү дээ" хэмээн тасралтгүй хашхирсаар байжээ.
Түүний бичлэгийг таслан, сошиалд тавьсан даруйд талархлын сэтгэгдлүүд хөвөрч эхэлсэн байна. Сэтгэгдэл дунд "Хэрэв энэ цагдаа бидэнд ингэж анхааруулаагүй бол бид шахцалдаанд хумигдан орох байлаа. Танд маш их баярлалаа" гэх чин сэтгэлийн үгс харагдаж байв.
Сэтгэгдэл ( 2 )
70 сая иргэдтэй улсад хэдэн кимчи үхнхнд юу ч мэдэгдэхгүй
End humuus neg od irsen gej sonsood teriig harah gej ter gudamj ruu orson gesen. Het ih shutej od gej ulairch shuteh ni iim baidald hurgej bgm teriig harlaa geed yahav dee