БНСУ-ын Кёнги Сихэунг цагдаагийн газар 40 настай эрэгтэй А-г "Итэвоны гамшиг"-т өртсөн иргэдэд зориулан өлгөсөн хүндэтгэлийн самбарыг шатаасан хэргээр шалгаж байна.
Иргэн А-г 11-р сарын 01-ний 22:20 цагийн орчимд Кёнгидо мужийн Сихеун-си, Жонгван-донг хотод суурилуулсан Итэвоны гамшигт нэрвэгдэгсдэд зориулан өлгөсөн самбарыг асаагуураар шатааж байхад нь үйлдэл дээр нь цагдаа нар барьжээ.
Самбар гол хэсгээсээ 30 см орчим шатсан бөгөөд иргэн А энэ талаараа "Би согтуу байсан учраас юу ч санахгүй байна" хэмээн мэдүүлжээ.
Эх сурвалж: YTN
Сэтгэгдэл ( 0 )