ИТЭВОН | Фэйсбүүкийн “од” вьетнам бүсгүй айлын ганц охин байжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Сөүлийн шахцалдаанд амиа алдсан хүмүүсийн 26 нь гадаадын иргэд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тэдний дунд Вьетнамын нэг иргэн байсан бөгөөд түүний талаар Вьетнамын хэвлэл мэдээллүүд товч мэдээлэл гаргажээ.

Тус эмгэнэлэгт хэргийн хохирогч болсон 22 настай Вьетнам бүсгүйн хувьд 2019 оноос Өмнөд Солонгост Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр суралцаж байсан байна. Тэрээр чинээлэгдүү айлын ганц охин байжээ.

Бүсгүйн ээж BBC-д өгсөн ярилцлагадаа “Сөүлийн үймээний мэдээг телевизээр үзээд маш их сандран Солонгост байсан охин руугаа залгасан ч холбогдож чадаагүй. Найзууд руу нь залгатал “Түүнийг Итэвонд төөрсөн” гэж хэлсэн. Тун удалгүй түүнийг амь үрэгдсэн талаарх мэдээг дуулгасан. Тэр бидний цорын ганц хүүхэд. Түүнгүй бидний амьдрал ямар ч утга учиргүй боллоо. Уйт мэдээг сонссон даруйдаа бид охиндоо зориулан хүндэтгэлийн залбирлыг үйлдсэн. Бид одоо охиныхоо цогцсыг хүлээж байна” гэжээ.

Итэвонд амь үрэгдсэн Дин бүсгүйн найзууд түүнийг  хөгжилтэй, нийтэч, үзэсгэлэнтэй нэгэн байсан талаар дурсан бичсэн байна.

Түүнчлэн тэрээр цахим ертөнцөд нэлээд алдартайгаас гадна зөвхөн фэйсбүүкт л гэхэд 20 мянга гаруй дагагчтай байжээ. Түүний цахим хуудсанд эмгэнэлийн сэтгэгдлүүд тасралтгүй ирсээр байгаа ажээ.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bts (122.201.25.86) 2022 оны 11 сарын 07

Ene sonin2 ym biched bga nohdvvd arai bishvv ymar aimaar ym be vhsen hvneer daajignaad dendvv archaagv ym iim ymnuudas bolj uls hogjihgvi bga ym \nEne ohinii huwid ymar haramsaltai ym be gvn emegnel ilerhiilj bna

1  |  0
Иргэн би(66.181.178.199) 2022 оны 11 сарын 07

Хөөрхий харамсалтай зүйл болжээ. Ярьж хэлэх хэл ус нь л өөр болхоос бус адилхан л мах цусанд төрж өссөн хүмүүс шүү дээ

10  |  0
Зочин(64.119.27.223) 2022 оны 11 сарын 08

Сэтгэгдэл бичиж бгаа толгой муутай залуус, өөрсдийгөө тавьж үз. Хүний хүүхэд эцэг, эхдээ хамгийн үнэ цэнэтэй бгаа. Ямар ч үндэстэн, ястан бсан хүн бол хүн. Ум маани бадми хум.

20  |  0
зочин зочин(202.72.242.177) 2022 оны 11 сарын 06

Хөөрхий харамсалтай юм даа. Муу ёр дуудсан Муу сүнснүүд цуглаад авчихаж дээ

8  |  2
Ok(64.119.24.217) 2022 оны 11 сарын 06

Hoorhiidoo yasan haramsaltai yumbe

14  |  2
Baganaa(64.119.27.37) 2022 оны 11 сарын 06

Ene nowshnuudad helhed chinii hants ohin bsan bol chi yah uu bawaa shawaa yariad bj bh uu

11  |  0
Зочин(202.126.89.242) 2022 оны 11 сарын 07

Чи хойноос нь нөгөө ертөнц рүү очоод хүслээ гүйцэлдүүлэхгүй юу даа тэнэг хүүр ээ!

Ggg(66.181.165.171) 2022 оны 11 сарын 07

Iim saihan amitaniig bawch chadaagui baihad nuguu yortonts rvv yaelaa gej vv

2  |  58
Top