ИТЭВОН | Тайланд бүсгүйн шарилыг Бангкокт авчрахын тулд МӨНГӨ ЗЭЭЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Солонгос хэлийг бие даан судалсан Наттачи бүсгүй Тайландын Бангкок хотноо хэлний курст цагаар багшилдаг байв. Гэвч түүний олдог мөнгө настай аав ээжээ тэжээж, амьдралаа авч явахад нь хаанаа ч хүрдэггүй байсан учраас тэрээр мэргэжлийн дипломтой болж, улсынхаа их, дээд сургуульд багшлахаар шийджээ. Тийнхүү Зээлийн сангаасаа “Оюутны зээл” авч, сурахын хажуугаар ажиллах боломжтой БНСУ-г зорьсон байна.

Нутаг буцахаасаа зургаахан сарын өмнө Тайланд бүсгүй Итэвон дүүрэгт баярт оролцохоор очоод нас баржээ. Тэр шахцалдаан дундаас амь гарч чадаагүй олон залуусын нэг юм.

Түүний нас барсан талаарх мэдээг БНСУ-д суугаа Тайландын Элчин сайдын яам гэр бүлд нь дуулгажээ. Гунигт мэдээ дуулаад тун удаагүй байсан аав, ээжид нь бас нэгэн асуудал гарсан нь талийгаач охины зээлийн сангаас авсан “Оюутны зээл”-ийн асуудал байлаа.

Тэдэн рүү Зээлийн сангийн мэргэжилтэн холбогдож “Сарын төлөлт хийх хугацаа тулсан” хэмээн дуулгажээ. Хариуд нь эцэг, эх охиныхоо талаарх харамсалтай мэдээг дуулгаж, учирлаж гуйсан боловч “Нас барсныг илтгэх гэрчилгээ, Зээл цуцлахыг хүссэн баримт бичгийг авчирсны дараа энэ асуудлыг шийдвэрлэж болно”  гэж хэлсэн байна.

Амьдралын бололцоо тааруу эцэг эх, нэн тэргүүнд БНСУ-д амь үрэгдсэн охиныхоо шарилыг Бангкокт авчрахад анхаарахаар шийдэв. Үүний тулд тэд танил нэгнээсээ 400.000 батыг /Тайландын мөнгөн дэвсгэртийн нэр/ зээлжээ.  Гэвч энэ мөнгө юунд ч хүрэхгүй. Ийнхүү тэд Гадаад харилцааны яам руугаа хүсэлт өгөхөөр шийдэж, очсон гэнэ.

Яамны мэргэжилтнүүд эцэг, эхэд хэд хэдэн нааштай мэдээг дуулгав. БНСУ-ын Засгийн газраас Итэвоны гамшигт нэрвэгдсэн иргэдийн гэр бүлд  20 сая вон (532,000 бат), тээврийн зардал болон бусад зардалд 15 саяыг (400,000 бат) олгохоор болсныг дуулгахын сацуу Наттичагийн шарилыг БНСУ-ын “Korea Air” компанийн “KE651” нислэгээр Бангкокт авчирч буй талаар хэлжээ.

Тайланд эмэгтэйн шарилыг тээвэрлэж буй онгоц өнөөдөр /2022.11.04/ Инчоны нисэх онгоцны буудлаас 17.20 цагт хөөрч, Бангкокийн Суварнабхуми нисэх буудалд 21.30 цагт газардах юм.

Үүнээс гадна зээлийн сангийн төлбөрт санаа зовж буй эцэг эхэд дуулгасан бас нэгэн таатай мэдээ нь Наттичагийн нөхөн төлбөрийн асуудал байлаа.

Тайланд бүсгүй БНСУ-г зорихоосоо өмнө хуулийн дагуу “Нийгмийн даатгалын сан”-д бүртгүүлсэн бөгөөд түүний оршуулгын ёслолд нь 50,000 бат, насны тэтгэвэрээс нь 15,500 батыг гэр бүлд нь нөхөн олговор болгон өгөхөөр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Bangkok post

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (139.5.216.185) 2022 оны 11 сарын 06

Solongos uls uneheerin mundag oron shuu .ovooshdee

4  |  0
Энхэээ(66.181.161.66) 2022 оны 11 сарын 06

eiiwii dee

1  |  1
Zochin(64.119.19.184) 2022 оны 11 сарын 06

Тэтгэврийн сангаас нь нөхөн төлбөр олгож бна шд манай нийгэм даатгал оршуулгын зардалаас өөр юу ч бхгүй даатгал хэзээ зөв голдиролдоо орж хөгжих юм болдоо

6  |  0
овид(192.82.74.208) 2022 оны 11 сарын 07

Бүгд хэзээ нэгэн цагт үхнэ, үүнийг огт ойлгодоггүй, эд хөрөнгөний шуналд баригдсан хүмүүс зөвхөн Монголд, МАН-д дарга нар л байдаг юм даа

9  |  0
зочин(64.119.19.195) 2022 оны 11 сарын 06

Өрөвдмөөр юм даа. Ар өврийн хаалга байхгүй хууль сахиулдаг төртэй газар үрэгдсэн үлдсэн алинд ч зөв үйлчилж

6  |  0
зочин(202.179.21.207) 2022 оны 11 сарын 06

Үнэхээр харамсалтай,үнэхээр харамсалтай

2  |  0
Зочин(203.91.112.127) 2022 оны 11 сарын 05

Ээ. Хөөрхий. Өрөвдмөөр юм өө.

1  |  0
Өлзиймаа(202.126.88.228) 2022 оны 11 сарын 05

Хайран залуу нас хүсэл мөрөөдөл бөхжээ.Ямар ч харамсалтай юм.Ээж аав нь яана даа хөөрхий

1  |  0
H(64.119.24.217) 2022 оны 11 сарын 05

Tun haramsaltai :(

2  |  0
х(202.179.26.45) 2022 оны 11 сарын 06

хөөрхий дөө. хайран залуу нас

6  |  1
Зочин(122.201.24.200) 2022 оны 11 сарын 05

Эвий2

6  |  0
Top