Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт олон хүн бөөгнөрч, улмаар 157 хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарсан. Тус ослын үеэр хохирогчдыг аврахын тулд чадах бүхнээ хийж байсан баатруудыг алдаршуулсаар байна.
Мухаммед Шавир хэмээх эр ахтайгаа уулзахаар Өмнөд Солонгост иржээ. Түүний ах Ахмед Пакистанд сувилагчийн мэргэжлээр суралцаж төгсөөд БНСУ-ын нэгэн томоохон эмнэлэгт долоон жил ажиллаж байгаа нэгэн. Исламын шашинтай улсад төрж өссөн ах дүүс БНСУ-ын иргэд хэрхэн Хэллоуины баяр тэмдэглэж буйг сонирхохоор Итэвоныг зорьсон байна. Итэвонд очоод удаагүй байтал хүмүүсийн хашхирах чимээг сонстож эхэлсэн бөгөөд ах дүүс тэдэнд туслахаар осол гарсан газар очжээ.
Энэ тухайгаа Мухаммед Шавир "Би яг хэдэн хүнд тусалснаа санахгүй байна. Ойролцоогоор 15-20 орчим байх. Зарим хүмүүсийн зүрхний хэм болон амьсгалыг шалгахыг хичээсэн ч тэд хэдийнэ амьсгал хураасан байсан" гэжээ. Ах дүүсийн тусалсан хүмүүсээс дөрөв нь ухаан орж, амьсгалж эхэлжээ.
Түүний ах Абдул Шавид "Бид маш их ядарсан ч хүмүүст тусалж байгаадаа баяртай байсан. Гэсэн ч илүү олон хүний амийг аварч чадсангүй. Би энэ улс орны иргэдийг үргэлж сайхан сэтгэлтэй хүмүүс гэж бодож явдаг. Ийм зовлон зүдгүүр туулж байгааг нь анх удаагаа харлаа. Би цаашид Солонгост үргэлжлүүлэн суралцах бодолтой байгаа" гэжээ.
Тэдний ярилцлагыг сонссон интернет хэрэглэгчид тэдний гаргасан сайхан сэтгэл, хүчин чармайлтад талархан, олон нийтийн сүлжээнд алдаршуулаад байна.
Сэтгэгдэл ( 3 )
Сайхан сэтгэлээр хангүг гэж байдаггүй юм даа
Буян эргэж ирнэ
Mundag zaluus bna