Орон нутгийн Төрийн захиргааны албан хаагчдад МӨНГӨН УРАМШУУЛ олгоно

2022 оны 11 сарын 07

Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан дээр Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар танилцуулсныг ЭНД мэдээлсэн. Танилцуулгад сумдын төрийн захиргааны байгууллагат тасралтгүй удаан жил ажилллаж байгаа албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох саналыг Багахангай, Багануур дүүрэгийн төрийн захиргааны албан хаагчдад олгохыг байнгын хорооны гишүүдийн ихэнх дэмжээгүй гэдгийг мэдээлсэн юм.
Тэгвэл тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын гаргасан төслийн 1 дүгээр зүйлд аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нарын гаргасан мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах саналыг дэмжих нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top