Ковидын халдвартай 800 зорчигч бүхий хөлөг онгоц Сиднейн боомтод ирээд байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 12

 

Сиднейн боомтод ирсэн “Majestic Princess” аяллын хөлөг онгоцоНд ковидын халдварын 800 орчим тохиолдол бүртгэгджээ. Тус онгоцонд нийт гурван мянга гаруй зорчигч, багийн нэг мянга гишүүн байна гэж Австралийн ABC мэдээлжээ.

Аяллын хөлөг онгоцны оператор “Carnival Australia” компанийн мэдээлснээр, ихэнх халдвар авсан зорчигчдыг өрөөнд нь тусгаарлаад байна. Аялал 12 хоног үргэлжилсэн ба аяллын дунд үеэс эхлэн ковидын халдвар тархаж эхэлжээ.

Ковидын цар тахлын улмаас Австрали улс 2020 оны гуравдугаар сараас хөлөг онгоцны хөдөлгөөнийг хориглосон. Тухайн үед “Ruby Princess” хөлөг онгоц дээр халдвар тархсан ч хөлгийн баг үүнийг нуун дарагдуулсан билээ. Зорчигчид халдвар тараасны улмаас 600 хүн ковид тусаж, хүндрэлийн улмаас 28 хүн амиа алдаж байв.

Австралийн боомтуудад хөлөг онгоцны хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 18-нд нээсэн ба анхны хөлөг зургаадугаар сарын 1-нд аялалд гарчээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
к(202.179.27.209) 2022 оны 11 сарын 13

3000 хүн бүгд халдвартай болно

0  |  0
Зочин(192.82.81.12) 2022 оны 11 сарын 13

Хужаагаас гаралтай гайтай ковид

0  |  0
(103.57.92.83) 2022 оны 11 сарын 13

hujaanuud l baigaa

1  |  0
Top