Брэд Питт 29 настай шинэ амрагийн хамтаар ПАПАРАЦИД өртжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

 

Холливудын алдарт жүжигчин 58 настай Брэд Битт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдоод байгаа билээ. Экс эхнэр Анжелина Жолитой гэр бүл болон эд хөрөнгийн маргаанаар шүүхдэлцэж байгаа тэрээр шинэ найз бүсгүйтэй болжээ. 

Хосууд орон нутгийн цагаар өнгөрөгч ням гарагийн орой Лос Анжелес хотод болсон "Bono" концертыг үзэх үедээ папарацичдын дуранд өртжээ. Синди Крофорд болон Ренд Гербер, Шон Пенн нартай уулзах үедээ хөтлөлцөж, тэврэлдэж байсан нь тэдний болзооны тухай цуурхал үнэн болохыг баталжээ. 

Брэд Питтийн найз бүсгүйг Инес Де Рамон гэдэг. Энэ жил 29 нас хүрч байгаа тэрээр Брэд Питтэй болзож эхлээд хэдэн сар болж байгаа аж. Хосууд найзаараа дамжуулан танилцжээ. "Anita Ko Jewelry" хэмээх үнэт эдлэлийн компанийн Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг тэрээр хоол тэжээлийн мэргэжилтэн нэгэн.

Гурван хэлээр чөлөөтэй ярьдаг тэрээр жүжигчин Пол Уэслигийн экс эхнэр. Пол Уэслитэй 2018 оноос хойш болзож байгаад 2019 онд гэрлэсэн тэрээр хоёр сарын өмнө гэрлэлтээ цуцлуулжээ. 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.10) 2025 оны 03 сарын 13

Dengiin erveehei

3  |  0
Top