Жүжигчин Сун Жүн Ки "Emmy Awards"-т хөтлөгчөөр ажиллана

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

 

Өмнөд Солонгосын жүжигчин Сун Жун Ки 50 дахь удаагийн "International Emmy Awards"-т хөтлөгчөөр ажиллахаар болжээ. 

"International Emmy Awards"-ийг телевизийн салбарын "Оскар" хэмээн нэрлэдэг. Энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах ёслолд дэлхийн нөлөө бүхий эрхмүүдтэй нэг тайзнаа гарахаар болсон Сун Жүн Ки "CJ" группын дэд захирал Miky Lee-д шагнал гардуулах гэнэ. 

Энэ сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо зохион байгуулагдах энэ удаагийн "International Emmy Awards"-ын "Шилдэг олон ангит кино" төрөлд Өмнөд Солонгосын "The King's Affection" кино нэр дэвшиж байна. 

Жүжигчин Сун Жүн Кигийн хувьд дэлхий дахинаа алдартай болсон "Vincenzo" киноны хоёрдугаар бүлэгийг хийх тал дээр зохиолчдын багтай ярилцаж байгаа тухай мэдээлэл мөн цацагдаад байна. 2019 онд жүжигчин Сун Хе Гю-с салсан Сун Жун Ки жүжигчний карьераа өндөрлүүлж ч болзошгүй талаараа дурдаж байсан. Гэсэн ч карьераа амжилттай үргэлжлүүлсээр байгаа тэрээр тун удахгүй дэлхийн тайзан дээрээс ийнхүү фенүүдтэйгээ мэндчилэх гэж байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top