“Credit Suisse”-ийн тайланд дурдсанаар дэлхийн нийт баялгийн 50 орчим хувийг хоёрхон улс эзэлдэг байна. Ази, Африкийн олон улс ядууралд нэрвэгдэж, хүн амын олонх нь дэлхийн ядуурлын шугамаас доогуур байна. Үнэн хэрэгтээ дэлхийн хүн амын 10 хувь нь дэлхийн хүн амын хамгийн ядуу талтай харьцуулахад 190 дахин их хөрөнгөтэй байна. Хөгжингүй орнуудад ч баялгийн ялгаа нь хамгийн чинээлэг болон хамгийн ядууг харьцуулж үзэхэд өндөр байна.
НҮБ-ын мэдээлснээр сүүлийн 25 жилд улс орнуудын орлогын тэгш бус байдал буурч байгаа аж. Энэ нь 1820-иод оноос хойш улс орнуудын орлогын тэгш бус байдал буурсан анхны тохиолдол болж байгаа аж. Үүний дийлэнх хэсэг нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн хүчтэй өсөлт, ялангуяа сүүлийн хэдэн арван жилд хүчирхэг гүрэн болон гарч ирсэн Хятадын эдийн засгийн өсөлттэй холбоотой юм.
Жишээлбэл, Хойд Америкийн хүмүүсийн дундаж орлого Сахарын өмнөд хэсэгт амьдардаг хүмүүсийнхээс 16 дахин их байдаг. Нөгөөтэйгүүр, Карибын тэнгис болон Латин Америкийн орнуудад орлогын тэгш бус байдал сүүлийн хэдэн арван жилд буурсан хэдий ч нийт тэгш бус байдлын түвшин нэлээд өндөр хэвээр байна. “Credit Suisse”-ийн дэлхийн хамгийн баян нь доорх улс орнууд аж.
15. Швейцарь
Насанд хүрсэн хүнд ногдох дундаж баялгийн хэмжээгээр хамгийн баян улс Швейцарь юм. Тус улс дэлхийн хамгийн баян улсуудын нэг бөгөөд амьжиргааны чанарын бүх үзүүлэлтээр дээгүүрт ордог.
14. Нидерланд
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ хамгийн баян эдийн засагтай орнуудын нэг Нидерландын ДНБ нь нэг их наяд доллароос дээш байгаа бол 2021 онд ДНБ-ий өсөлт нь гурван хувьтай байна.
13. Тайвань
Тайвань зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн бөгөөд худалдан авах чадвараараа дэлхийд 18-д ордог.
12. Испани
Испани улс 2007-2008 оны санхүүгийн хямралын дараа уналтад орж, АНУ болон Европын холбооны өмнө тулгарсан хямралаас илүү удаан хугацаанд уналтад орсон хэдий ч өндөр хөгжилтэй эдийн засагтай. 2012 он гэхэд ажилгүйдлийн түвшин ойролцоогоор 25 хувь байсан.
11. Өмнөд Солонгос
Өмнөд Солонгос 1960-аад оны үед хүндхэн эдийн засагтай байсан бөгөөд сүүлийн хэдэн арван жилд асар хурдацтай хөгжиж, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын тоонд багтсан.
10. Австрали
ДНБ нь хоёр их наяд ам.долларт дөхөж байгаа Австрали нь 16 дахь том хөрөнгийн биржийн өлгий нутаг юм. Эдийн засаг нь Зүүн болон Зүүн өмнөд Азийн бусад орнуудтай гүнзгий холбоотой.
9. Итали
Эдийн засгийн асуудалтай ч Итали улс дэлхийн хамгийн баян улсуудын нэг хэвээр байна. Экспорт, дэлхийн худалдаагаараа тэргүүлэгч орон юм. Мөн амьдралын чанараараа дээгүүрт ордог. Үүний зэрэгцээ, баялагаараа дэлхийд хамгийн томд тооцогддог.
8. Канад
Канад бол үйлчилгээний салбар давамгайлсан холимог зах зээлийн эдийн засагтай орон юм. 2022 онд ДНБ 2.2 их наяд ам.долларт хүрсэн Канадын экспортын хэмжээ 630 тэрбум ам.доллароос давсан байна.
7. Энэтхэг
Хүн амын тоогоор дэлхийн хоёр дахь нь дэлхийн хамгийн чинээлэг улсуудын тоонд багтаж болох ч ядууралд нэрвэгдсэн хамгийн том хүн амын нэгд тооцогддог. Энэ нь дэлхийн баялгийн тэгш бус байдал хамгийн өндөр орнуудын тоонд амархан ордог.
6. Франц
Европын гурав дахь хамгийн баян орон болох Франц нь стратегийн салбарт төрийн оролцоогоороо алдартай. Үйлчилгээний салбар нь Францын эдийн засгийн хамгийн том хэсгийг бүрдүүлдэг тул 2020 оны “Bloomberg Innovation Index”-ийн дагуу дэлхийн хамгийн шинэлэг орнуудын тоонд зүй ёсоор тооцогддог.
5. Их Британи
Нэгдсэн Вант Улс өмнө нь дэлхийн талыг хамарсан асар том эзэнт гүрэн байсан бол одоо дэлхийн тав дахь баян улс болжээ. Яг одоо Нэгдсэн Вант Улс түүхэн дэх хамгийн богино хугацаанд засаглаад огцорсон Ерөнхий сайдын дараа шинэ Ерөнхий сайдаа хүлээн авч, асар том эргэлзээтэй байдалд байна. Амьдралын болон эрчим хүчний өртөг нэмэгдэж байгаа нь хүн амын хувьд хүнд нөхцөл байдлыг бий болгосон.
4.ХБНГУ
Европын хамгийн том эдийн засагтай Герман үндэсний үйлдвэрлэлийнхээ 41 хувийг экспортоор бүрдүүлдэг өндөр хөгжилтэй эдийн засагтай бөгөөд дэлхийн хамгийн том экспортлогчдын нэг юм. Герман улс мөн амьжиргааны түвшингээрээ маш өндөрт ордог. “Forbes Global”-ийн тооцоолсноор дэлхийн томоохон 2000 компанийн 53 нь Германд төвтэй байна.
3. Япон
Япон бол өндөр хөгжилтэй эдийн засагтай бөгөөд дэлхийн хоёр дахь том хөгжилтэй эдийн засаг юм. Дэлхийн хамгийн том импортлогч, экспортлогчдын нэг Япон улс нь дэлхийн хоёр дахь том гадаад нөөцтэйгөөс гадна хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч юм. Япон улс робот, тээврийн хэрэгсэл зэрэг өндөр технологи, нарийвчлалтай бүтээгдэхүүнээрээ алдартай.
2.БНХАУ
Хятадын томоохон компаниудын ихэнх нь төрийн өмчид байдаг. Хятад хэдийгээр дэлхийн хоёр дахь хамгийн баянаас гадна насанд хүрэгчдэд ногдох дундаж баялгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Нөгөөтэйгүүр, Хятад дахь саятнуудын тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд одоо тус улс дэлхийн нийт саятнуудын 10 хувийг эзэлж байна.
1.АНУ
Дэлхийн хамгийн баян 15 орны жагсаалтыг тэргүүлж байгаа нь АНУ юм. Капиталист бодлого нь АНУ-д хүчирхэг дундаж давхаргын үйлчлүүлэгчдийн баазтай компаниудын хөгжлийг баталгаажуулсан. Гэхдээ дэлхийн нийт баялгийн 31 гаруй хувийг эзэлдэг АНУ амьжиргааны түвшний индексээрээ Европын олон орноос хоцорсон хэвээр байгаа юм.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )