Бээжинд ковидын халдвар эрчимтэй тархаж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 24 цагт коронавирусний халдварын 1438 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт болж байна гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ.

Эдгээр тохиолдлоос 274-т нь шинж тэмдэг илэрсэн бол 1164 хүнд шинж тэмдэг илрээгүй байна.

Пүрэв гарагаас /2022.11.24/ эхлэн Бээжингийн оршин суугчдад олон нийтийн газарт ороход нь сүүлийн 48 цагт ПСР-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх шаардлага тавихаар болжээ.

Бээжинд хөл хорио хараахан тогтоогоогүй байгаа ч 3.4 сая хүн амтай Чаоян дүүргийн оршин суугчдад онцын шаардлагагүй бол дүүргийн бүсээс гарахгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь тус дүүрэгт шинэ тохиолдлын ихэнх хувь нь бүртгэгджээ. Чаоян дүүрэгт олон тооны гаднын элчин сайдын яам, томоохон компаниудын оффис байрладаг байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 12 сарын 26

ene oor obchn bas garsan baix

0  |  0
tentswer(202.9.46.123) 2022 оны 11 сарын 24

delhii ertunts hvniigni tentswerjvvleh bho

0  |  0
Zochin(192.82.68.219) 2022 оны 11 сарын 24

Tenet luuhaanuud

0  |  0
Top