БНХАУ-ын Гуандун мужийн Гуанжоу хотод 80 мянган ортой тусгаарлалтын төв барьж байна гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.
“Наньша” төвийг тус хотын Наньша дүүргийн орон сууцны хорооллуудаас холхон босгож байна. Төслийн талбай нь 815 кв м ба нийт 21 870 өрөө, тасалгаатай байх гэнэ. Барилгын ажлыг энэ сарын 14-өөс эхлүүлсэн ба чингэлгүүдээр барьж байгаа аж. Барилгын ажилд нийт 18 мянган хүн оролцож байгаа ба энэ тус хотын хамгийн том тусгаарлах байр болох юм. Одоогоор эмч, эмнэлгийн ажилтнууд байрлах 1120 ортой байр, 96 оффисын зориулалттай байр бүхий хоёр блок, өвчтөнүүдийг тусгаарлах 1300 өрөө ашиглалтад ороход бэлэн болжээ.
Сүүлийн саруудад Хятад улсад ковидын нөхцөл байдал хүндрээд байна. Тус улсын хэд хэдэн хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоож, оршин суугчдыг нь өдөр бүр ПСР шинжилгээнд хамруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ЖИШГЭЭР ЯВАХГҮЙ ХЯТАД ЯМАР СОНИН ЮМ БЭ. ЭСВЭЛ ХЯТАДЫН ВАКЦИН ЯМАР Ч ДАРХЛАА ТОГТООХГҮЙ БАЙГАА УЧРААС ИНГЭЖ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, ХЭДЭН МЯНГААР НЬ ТУСГААРЛААД БАЙГАА ЮМ БАЙНА. ТИЙМ БОЛ МАНАЙД ХЯТАД ВАКЦИН ТАРИУЛСАН БҮХ ХҮН ӨВЧИЛСӨН БАЙХ НЬ ДЭЭ, ТЭ