Бээжинд ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өнгөрсөн ням гарагт /2022.11.27/ ковидын эсрэг хязгаарлалтыг эсэргүүцсэн хэдэн зуун хүний жагсаал болжээ.

Жагсагчид Лянма голын эрэгт цугларч, Шинюаннань, Шиньпун гудамжны уулзварт ирэхэд цагдаа нар Шинюаннань дүүргийг бүсэлж, автомашинаар хаалт тавьсан байна. Жагсагчид төрийн дууллаа дуулан, эрх чөлөө, ардчилал хэмээн хашхирч, ПСР шинжилгээ байнга өгөх шаардлагыг цуцлахыг шаардсан байна. Үүнээс гадна, Шанхай, Нанжин зэрэг хотуудад мөн эсэргүүцлийн жагсаал болжээ. 

Хятад улсад дөрвөн өдөр дараалан ковидын халдварын тохиолдлын тоо дээд үзүүлэлтэд хүрээд байна. Сүүлийн 24 цагт тус улсад ковид халдварын нийт 40052 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 307802-д хүрлээ. Ковидоос үүдэлтэй 5233 нас баралт бүртгэгдээд байна. Шинж тэмдэггүй тохиолдлын статистикийг тус улс хөтлөөгүй байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.90.139) 2025 оны 03 сарын 13

Дандаа хамараа ухуулна гэж юу байхав дээ Короногийн оронд зөрүүлээд хамар нармайны өвчтэй боллоо шдээ

2  |  0
Z(202.9.47.9) 2025 оны 03 сарын 13

Бос бос

3  |  1
зочин(103.229.120.87) 2025 оны 03 сарын 13

Харин энэ ёстой сонин хязгаарлалт болж байгаа, эсэргүүцэхээс яахав

3  |  0
Close menu