НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны 47/3 дугаар тогтоолоор жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан.
Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй тусгай хэрэгцээт буюу бидний нэрлэж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 1156 нь цэцэрлэгт 7794 нь сургуульд суралцаж байна.
Үлдсэн хүүхдүүд нь биеийн байдлаас хамааран гэртээ аав ээжийнхээ асаргаанд байдаг. Боловсролын байгууллагад хамрагдаж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь ердийн сургууль, цэцэрлэгт явдаг. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгодог хоёр цэцэрлэг, зургаан сургууль бий.
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байх шийдлийн талаар аав ээж, асран хамгаалагчид, багш ажилчидтай байнга уулзаж, тэднийг сонсож байж бодлого зөв болно.
БОЛОВСРОЛ:
ЭРҮҮЛ МЭНД:
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ:
Гурван салбарын хамтын ажиллагааны хүрээнд тушаал, шийдвэр хангалттай гарсан боловч хэрэгжилт хангалтгүй. Ийм учраас яамд бодлогоо зангидах, уялдаатай байх талаар илүү үр дүнтэй ажлууд хийж, асуудлын араас нь биш бодлого нь нэг шугам дээр, асуудлын өмнө нь явж байх ёстой.
Сэтгэгдэл ( 0 )