Нүүрсний хулгайчидтай тэмцсэн жагсаалд 5000 орчим хүн оролцжээ

2022 оны 12 сарын 05

Нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэргийг эсэргүүцэн өчигдөр /2022.12.04/ Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дээр иргэд жагслаа.

Төв талбай дээр 5000 орчим хүн цугласан бөгөөд төсвийн болон баялгийн хулгайг эсэргүүцэж, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг зарлаж, асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байв. Төв талбайд ирсэн хүмүүсийн олонх нь үр, хүүхдүүдийнхээ цаашдын ирээдүйн төлөө тэмцэж буй 40-өөс дээш насныхан байв.

Түүнчлэн жагсаалд оролцогчид зохион байгуулагчдыг даган төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам руу явсан билээ. Үүнтэй холбоотойгоор Их тэнгэрийн аманд хамгаалалтыг нэмэгдүүлжээ. Түүнчлэн жагсагчид иргэдийг даваа гарагаас эхлэн ажил хаяж, жагсаал хийхийг цахимаар уриалж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлчүүд(150.129.141.73) 2022 оны 12 сарын 05

Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж, Х. Баттулга нарын зохион байгуулж байгаа жагсаалд одоо Монголчууд очихгүй ээ, Энэ 3-ыг Монголчууд дэмжихгүй эээ

1  |  0
зочин(59.153.115.70) 2022 оны 12 сарын 05

одоо хүйтэнд хэрэггүй хавар дулаарахаар больё хөл бөмбөгөө зүгээр үз

1  |  1
Top