Ковид-19-ийн дараах хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар Азийн хөгжлийн банкны Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн ахлах мэргэжилтэн Шинго Кимуратай уулзаж Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих гэж буй “Монгол Улс: КОВИД-19-ийн дараах хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дэлхийн хүнс, бордооны үнийн хямрал” техник туслалцааны төслийн талаар санал солилцож, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

Дээрх Техник туслалцааны төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдаж байгаа бөгөөд УИХ-аас баталсан 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

Энэхүү техник туслалцааны төслийн зорилго нь КОВИД-19-ийн дараах хүнсний аюулгүй байдал болон Монгол Улс дахь дэлхийн хүнсний болон бордооны үнийн хямралыг бэхжүүлэх юм.

Төслийн үр дүнд хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг даван туулах стратеги, менежмент сайжирч, Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдал дээшилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top