Хятад даяар ковидын хязгаарлалтыг сулруулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

 

БНХАУ-ын эрх баригчид коронавирусний цар тахлын эсрэг авсан халдвар хамгааллын хязгаарлалтуудаа орон даяар сулруулжээ.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, өндөр эрсдэлтэй бүсийг засаг захиргааны нэгжээр бус, зөвхөн барилга, давхар, айл өрхийн хэмжээнд тогтоохоор болжээ. Үүнээс гадна шинж тэмдэггүй болон хөнгөн өвчтөнүүд гэртээ өөрийгөө тусгаарлах эсвэл тусгаарлах төвд эмчлүүлэх эсэхээ өөрсдөө сонгох аж.

Арваннэгдүгээр сарын эхээр тус улсад дотоодын халдвар идэвхэжсэнтэй холбогдуулан олон хотод дүүргээр нь хөл хорионд оруулж, оршин суугчид тогтол ПСР шинжилгээ хийлгэх шаардлагатай байв. Халдвар хамгааллын эл хатуу арга хэмжээг эсэргүүцэн Бээжин, Шанхай, Гүанжоу, Ухань зэрэг томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top