ДЭМБ ковид-19 ирэх онд цар тахлын статусаа алдана гэж найдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ирэх онд ковид-19 цар тахал гэсэн статусаа алдана гэж найдаж байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус вирус алга болохгүй ч дэлхийг хамарсан эрүүл мэндийн салбарын онц байдал байхаа болино гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр нэгхэн жилийн өмнө “омикрон” хувилбар тогтоогдож, дэлгэрч эхэлж байсныг сануулсан байна. Тухайн үед ковид-19 долоо хоног бүр 50 мянган хүний амийг авч одож байсан. Өнгөрсөн долоо хоногт 10 мянга орчим нас баралт бүртгэгдсэн. Дэлхийн улс орнууд хүний амь насыг аврахын тулд их зүйл хийх боломжтой хэвээр. Бид маш урт зам тууллаа гэж Тедрос Аданом Гебрейесус сэтгүүлчидтэй уулзахдаа онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top