Цогцсоос ковид авах боломжтой гэж үзжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

Коронавирус нь халдвар авсан өвчтөн нас барсны дараа ч цогцост нь амь бөх хэвээр оршиж, бусдыг халдварлуулах чадвартай байдаг гэж “New York Times” хэвлэлд бичжээ.

Японы Чибагийн их сургуулийн эрдэмтэн Хисако Сайтогийн явуулсан хоёр төрлийн судалгаанаас үзвэл халдвартай өвчтөн нас барснаас хойш 17 хоногт халдвар тараах боломжтой аж. Нийт 11 сорьцод шинжилгээ хийхэд зургаан өвчтөний цогцост нас барснаас хойш 13 хоногт коронавирус хадгалагдан үлдсэн нь тогтоогджээ. Вирус цогцсын хамар, уушгинд илэрсэн байна.

Ийм эрсдэлтэй патологийн анатомич, шүүх эмнэлгийн шинжээч эмч, эмнэлгийн ажилтнууд зэрэг цогцостой ажилладаг мэргэжлийн хүмүүс тулгардаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top