НЭМЭЛТ, 19.00 ЦАГ
Холбогдох байгууллагын төлөөллүүд мэдээлэл хүргэсэн ч иргэд хангалтгүй гэж үзэж, "нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудын нэрийг зарлахыг шаардсаар байв.
Тэд "Жолооч нарыг шалгаад яадаг юм, тэд буруугүй. Хулгайч нараа шалга. А.Адьяасүрэнг шалга. Б.Асралтыг шалга. Д.Бат-Эрдэнийгээ шалга", "Нүүрсний хулгайг хийсэн том акулууд хаана байгаа юм бэ, тэднийг хэзээ зарлаж, баривчлах юм бэ" гэх зэргээр шаардаж, байр сууриа илэрхийлсээр байна.
НЭМЭЛТ, 18.50 ЦАГ
Иргэдийн төлөөлөл гадаа Сүхбаатарын талбайд цагдаагийн алба хаагчид баривчилгаа явуулж байгаа талаар бичлэг үзүүлэхэд Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга П.Оростогоо дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Би хэлэлцүүлгийн танхимд эхэлсэн цагаас нь сууж байгаа. Авсан мэдээллийнхээ хүрээнд ярьж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Бат-Ирээдүй тэргүүтэй эмч нар ирээд, жагсагчдын эрүүл мэндэд үзлэг шинжилгээ хийе гэж хүсэлт тавьсан юм билээ. Хийлгэхгүй тухай асуудал тавьсантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас дэмжлэг авсан асуудал болж байгаа юм байна. Ямар ч баривчилгаа хийгдээгүй, саатуулагдсан хүн нэг ч байхгүй. Та нар битгий зохион байгуулалттай үймүүлээд бай” гэлээ.
НЭМЭЛТ, 18.10 ЦАГ
Иргэн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Өглөө 9 цагаас хойш хамт байлаа. Үнэхээр гунигтай байна. 33 жилийн өмнө Ардчилсан хувьсгал яг энэ талбай дээр өвлийн хүйтэнд болсон. Тэр үед монголын ард түмэн өнөөдрийнх шиг ийм муухай нийгмийг хүсээгүй. Хулгайчдыг илчлэх гэж төрийн ордондоо цуглаж хэлэлцэхийг хүсээгүй. Тэр үед бид илүү гэгээн мөрөөдөлтэй байлаа. Монгол Улс хөгжих бүрэн боломжтой байлаа. Бидэнд маш том мөрөөдөл байсан. Гэтэл бид нар одоо мөрөөдөж ч чадахгүй байна. Мөрөөдөл биш зөвхөн хулгай ярьж байна. Хулгайгаа ярих ярихдаа бүрэн хэмжээгээр нь ч ярьж чадахгүй байна. Хязгаарлагдмал мэдээллийн хүрээнд, зөвхөн эрх баригчдын бидэнд өгч байгаа цаасных нь хүрээнд л ярьж чадаж байна. Үнэхээр гунигтай байна. Бид ийм зүйл хүсээгүй. Тийм ч учраас гадаа залуучууд жагсаж байгаа. Өвлийн хүйтэнд олон хоног зогсож байгаа энэ залуусыг өнөөдөр энэ танхимд оруулаад ирж яагаад болохгүй байгаа юм" гэлээ.
НЭМЭЛТ, 17.00 ЦАГ
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван хэвлэлийнхэнд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар тэрбээр "Гаалийн байгууллагаас 2013, 2018, 2022 онд дотооддоо хяналт, шалгалт зохион байгуулсан. Хяналт, шалгалтын хүрээнд тодорхой мэдээлэл, баримтуудыг цуглуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа. Манайх 18 гаалийн газрыг хянаж ажилладаг. Цаашид нүүрсний үйл ажиллагаа явуулж байгаа тээврийн хяналт тавьж буй гаалийн газар, хороодыг цахимаар хянах асуудалд анхаарна.
Гаалийн мэдүүлэггүйгээр нүүрс гарсан асуудал яригдаж байна. Тодорхой хэмжээний бүртгэл дутсан байна. Эдгээр асуудал бодитой эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хариуцлага алдсан албан хаагчдад арга хэмжээ авна.
Хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоон мэдээлэл Хил хамгаалах ерөнхий газарт байдаг. 2013 оны мэдээллээр 2010-2011 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 3758 машинаар 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй гэх үйлдлийг Гаалийн ерөнхий газрын албан хаагчид илрүүлсэн байдаг. Энэ мэдээллийг 2013 оны дөрөвдүгээр сарын 9-нд шилжүүлсэн. Мөн 2013-2017 оны хооронд нүүрс тээврийн 86 аж ахуйн нэгжийн 2527 машин улсын хилээр гарсан бүртгэлтэй.
"Тавантолгой" ХК-ийн экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээсээ 1 сая тонн нүүрс илүү гарсан байна.
Гэрээнд тусгасан нүүрснээс илүү сая тонн нүүрс экспортолсон гэсэн үг. Мөн 12 аж ахуй нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүйгээр 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөний газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2018 оны долдугаар сарын 17-ны өдөр хандсан. Гаалийн байгууллага гэрээний хяналтыг шалгаж ажилласан гэсэн үг. Хятад, Монголын гаалийн байгууллагын статистикийг харьцуулж хардаг. Хятадын тал хоолтой хүлээж авсан эсэхийг нотлосноор хэн буруутайг гаргаж ирнэ.
Гаалийн байгууллагаас Гашуунсухайтад ажиллаж байсан гаалийн улсын ахлах байцаагч албатай хоёр алба хаагчийг холбогдуулан шалгаж байгаа" гэв.
НЭМЭЛТ, 16:00 ЦАГ
“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржхандын асуултад АТГ-ын дарга З.Дашдаваа дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр "Нүүрсний гэх тодотголтой Эрүүгийн 32 хэргийг Цагдаагийн байгууллага болон АТГ шалгаж байна. Оффтэйк гэрээтэй холбоотой асуудал АТГ-т ирсэн байгаа. Оффтэйк гэрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мэргэжлийн нарийн шинжээч томилно. Шинжээч томилогдсоноороо гэрээг гэмт хэргийн шинжтэй байгаа эсэхийг дүгнэнэ. Үүний дараа энэ гэмт хэрэг мөн эсэх тухай асуудал яригдана. Мөрдөн байцаагчид дүгнэлт хийх боломжгүй. Мэргэжлийн экспертүүд баг ажиллана. "Эрдэнэс Тавантолгой" компанийн үе үеийн удирдлагуудыг шалгана. Сүүлийн 10 жилээс эхлэн мөрдөн шалгана. Хэн нэгэн этгээдэд ял завшуулж, хэлмэгдүүлэхгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас манай байгууллага тайлбар авсан. Гурван асуудлаар шалгаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой асуудлаар тайлбар авсан.
Х.Баттулгыг оргосон гэж хэн нотлоод байгаа юм бэ. Хэрвээ тэр хүн яллагдагчаар татагдаад, шүүх дээр очиход байгаагүй бол оргосон гэж үзнэ.
Бид яллагдагчаар татсан байхад мэдэгдэлгүйгээр хилээр гарсан бол асуудалд өөрөөр хандана. Бидэнд тодорхой мэдээлэл өгч, хэрэгт саад учруулахгүй бол хилээр гарах боломжтой. Мөрдөгч тухайн хүнийхээ асуудлыг мэдэж, хилээр гаргасан.
Одоогийн байдлаар нүүрсний хэрэгт 50 хүнийг яллагдагчаар татсан. Энэ дотор УИХ-ын гишүүн байхгүй. Мөн 17 хүнийг шалгаж байна.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярын хэрэг тусдаа асуудал. Авлига авсан учраас түүнийг цагдан хорьсон" гэх мэдээллийг өглөө.
НЭМЭЛТ, 15:40 ЦАГ
ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Оростогоо иргэдийн асуултад хариулав.
Тэрбээр "Сая ордны баруун хаалганы үүдэнд жагсагчид ирж, шаардлага тавьсан. Шаардлагын хүрээнд 27 залуу нүцгэлж, эхний нүцгэлсэн залуу нэг цаг орчмын дараа биеийн байдал нь хүндэрч осголтын байдалтай болсон.
Үүнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүрэг дэх Нийгмийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүрэг дэх эрүүл мэндийн нэгдлийн эмч нар ирж, 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. Осголтын шинж тэмдэг үүсээд байгаа учраас амь насанд нь аюул учрах эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт хийж, цагдаагийн байгууллагаас хамтарч ажиллах дэмжлэг хүссэн. Улмаар цагдаагийн байгууллагаас эдгээр иргэдэд эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх зорилгоор авч явсан. Тодруулж хэлэхэд, нүцгэлсэн залууст эрүүл мэндийн тусламж үзүүлэх чиглэлээр авч явсан. Эргэж холбогдоод дахин мэдээлэл хүргэнэ" гэлээ.
НЭМЭЛТ, 15:20 ЦАГ
Улсын Ерөнхий прокурорын Хэрэгт бүртгэл, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Д.Баянжаргал Прокурын байгууллагыг төлөөлөн мэдээлэл өгөв.
Тэрбээр мэдээлэлдээ "2013-2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Прокурорын хяналтад нүүрсний олборлолт, экспорт тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой 36 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллагууд хүлээн авсан. Шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл, 36.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Нүүрсний асуудалд холбоотой 39 хэрэгт мөрдөн байцаах шатны ажиллагаа явуулсны 22-т нь нотолгоо цуглуулах ажил хийгдсэн байна. Нийт 39 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн.
Нүүрсний хэрэгт 76 хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд, хаасан хэргүүдийг дахин шалгах шийдвэр гарсан" гэдгийг тодотголоо.
НЭМЭЛТ, 15:00 ЦАГ:
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт улс хоорондын тээврийн C зөвшөөрлийн олголт, хилийн боомтоор нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл өглөө.
Тэрбээр "БНХАУ-тай зөвшилцөж, хоёр талдаа тэнцүү зөвшөөрөл олгодог. 2020 онд нийт олгосон С зөвшөөрлийн 89 хувийг, 2021 онд 95 хувийг, 2022 онд 75 хувийг ашигласан байна. Одоо 50 мянган С зөвшөөрөл харилцан олгохоор тохиролцоод байгаа.
Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоол гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд C зөвшөөрлийн бичилтийг Авто тээврийн үндэсний төв, олголт зохион байгуулалтыг Боомтын үндэсний зөвлөл хийж ирсэн. Сая батлагдсан Засгийн газрын 362-р тогтоолоор С зөвшөөрлийн зохион байгуулалтыг уурхайн олборлогч компаниуд хийх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой үл ойлголцлын асуудал гарч байгаа, бид харилцан ойлголцохоор ажиллаж байна.
Цаашид С зөвшөөрлийн олголтыг илүү боловсронгуй болгохыг анхаарч байгаа гэдгийг хэлье" гэлээ.
НЭМЭЛТ, 14:15 ЦАГ:
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт болон нүүрсний салбараас төвлөрүүлсэн төсвийн орлого, нүүрсний үнийн зөрүүний талаарх мэдээллийг Сангийд сайд Б.Жавхлан танилцуулав.
Б.Жавхлан: Нүүрс олборлодог, экспортолдог аж ахуй нэгж, компаниудын санхүүгийн тайлан болон татварын тайлан, Засгийн газрын өөрийн бүтцийн аудит, хяналт шалгалтын байгууллагуудын хяналт шалгалтын тайлангаас албан ёсоор авсан тоон мэдээллүүд байгаа. Монгол Улс 1995 оноос экспорт хийж эхэлсэн. Түүнээс хойш нийт 336 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний 298,4 сая буюу 80 хувийг нь 2011 оноос өдийг хүртэл экспортолсон байна. Үүний 90 хувийг "Эрдэнэс тавантолгой", "МАК", "Энержи ресурс", тэргүүтэй найман томоохон компани экспортолсон.
Нийт 336 сая тонн нүүрсийг экспортлоод 45,2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон. Үүний 43,5 буюу 95 хувийг нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд олжээ. Үүнээс нийт 10 их наяд төгрөгийн татвар авсан байна. 8,9 их наядыг төлсөн. 0,7 дээр нь татварын өр буюу акттай холбоотой тооцоо байна.
Нүүрсийг тойроод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77, үүнийг экспортолдог буюу дамжуулдаг 372, нийт 449 компани санхүүгийн тайлангаа өгсөн байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг таван хэсэгт хуваасан. Үүнд:
Шалгалтаар эх үүсвэр нь тодорхойгүй, бүрдүүлэлтгүй нүүрс гарч ирсэн байсныг илрүүлсэн.
Гаалийн байгууллага 2013-2018 онд дотоод хяналт, шалгалтыг хийж гурван төрлийн үйдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн. Нэгт, гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн. Хоёрт, улсын хилээр хоосон гэж бүртгэгдэж гарсан тээврийн хэрэгсэл 2527 байна. Гуравт, экспортын гаалийн бүрдүүлэлтгүй 3758 тээврийн хэрэгслийн 379 мянган тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй.
Үүнээс гадна орон нутгийн "Тавантолгой" ХК нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас 340 мянган тонн нүүрс зөвшөөрөлгүй олборлож ашигласан тогтоогдсон төдийгүй хоёр тал харилцан хүлээн зөвшөөрсөн. Үүнээс өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар нийт 69427.8 тонн нүүрсийг буцааж өгсөн байна. Одоо 270 мянган тонн нүүрсний авлага үлдсэн.
НЭМЭЛТ, 14:00 ЦАГ
Тээвэрчдийн төлөөлөл: Монгол Улсад өдөрт 8 сая ам.доллар буюу 25,5 тэрбум төгрөг оруулахын тулд нүүрс тээврийн жолооч нар өдөр шөнөгүй, нойр хоолгүй, гэр бүлээсээ хол олон сараар хөдөлмөрлөж байгаа. Энэ залуучууд одоо хулгайг хийсэн болж хувираад байна. Нүүрсний хулгайд 9000 жолооч буруутай гэсэн сонин юм яриад байна. Эх орныхоо экспортын төлөө хөдөлмөрлөсөн хүн яагаад буруутан болдог юм бэ. Жинхэнэ хулгайчаа хэлээч. "Уйлган сар транс", "Тэнгэрийн транс" ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн хаана байна?
Бид жүжиг үзэх гэж ирээгүй. Үнэнийг л сонсох гэж ирсэн. Жинхэнэ нүүрсний хулгайчдаа оруулаад ир. Улайтал нь асуугаад өгье.
НЭМЭЛТ, 13:00 ЦАГ
“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголыг оролцогчдын шаардлагын дагуу Төрийн ордны Их танхимд явуулж эхэллээ.
Сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг болон С.Одонтуяа нар удирдан явуулж байна.
Сонсголын үеэр гишүүдэд 10 минут, асуулт хариултад таван минутын хугацаа олгоно. Харин нэмэлт хариулт хүсвэл хоёр минут өгөх юм байна.
Сонсголын эхэнд иргэд саналаа хэлж, шаардах бичиг хүргүүллээ. Шаардах бичигт:
НЭМЭЛТ, 11:10 ЦАГ
Сонсголд оролцогчдыг Төрийн ордны А, Б, В, Г танхимд хуваарилсан нь маргаан дагуулав. Улмаар нээлттэй сонсголыг иргэдийн гаргасан саналын дагуу 13:00 цагт Их танхимд буюу нэгдсэн нэг танхимд зохион байгуулахаар болж, түр завсарлав.
ТӨРИЙН ОРДОН, 10:00 ЦАГ
“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 190 дүгээр захирамжаар “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “Нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж, Ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Энэ дагуу өнөөдрийн сонсголыг зохион байгуулж байгаа юм.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нар багтсан билээ.
Сонсгол дараах асуудлын хүрээнд явагдах юм. Үүнд,
Сонсголд нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай холбогдох төрийн байгууллагууд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, төрийн өмчит компани, хувийн өмчит компанийн мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулахаар дуудсан байна.
Сэтгэгдэл ( 6 )
Төрийг төвхнүүлэн ард олны амьдрал үйлсийг бүтээнэ гэдэг бол үнэхээр хэцүү хүнд мөн туршлага асар чухал шүү үүнийг л сайн бодох хэрэгтэй байхаа.
ҮАБЗ ИЙН 3 бүх хулгай луйврыг мэдэхгүй гэж л битгий хэлээрэй дээ
УИХ -ыг тараа
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com
Коммунист нам гэдэг гэмт хэргийн бүлэглэлээр удирдуулсан төр засаг зөвхөн хулгай хийх түүнийгээ хаацайлах нэг л ажил хийдэг нь түмэн олонд тодорхой болжээ.