Жижи Хадид, Леонардо ДиКаприо нарын дунд юу болсон бэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Өнгөрөгч есдүгээр сард Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо болон супермодель Жижи Хадид нар болзож байгаа гэх цуурхал дэгдсэн. 

48 настай ДиКаприогийн хувьд 25-с дээш насны бүсгүйчүүдтэй болздоггүй гэдгээрээ алдартай нэгэн. Олон жил үерхсэн найз бүсгүйгээ 25 нас хүрэхээс өмнө салсан тэрээр 27 настай загвар өмсөгч Жижи Хадидтай болзож эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан юм. 

Эх сурвалжийн мэдээлснээр ДиКаприо болон Жижи Хадид нар бие биедээ ихээр татагддаг ч харилцаагаа гүнзгийрүүлэх бодолгүй байгаа гэжээ. Мөн тэдний хөндийрөх болсон шалтгаан нь ДиКаприогийн завгүй цагийн хуваариас үүдэлтэй бөгөөд Жижи Хадид охиноо нэн тэргүүнд тавьж байгаа гэнэ. 

ДиКаприогийн хувьд өнгөрсөн долоо хоногт 23 настай загвар өмсөгч Виктория Ламастай Холливуд дэх нэгэн зочид буудалд оройн зоог барьж байх үедээ папарацид өртсөн. Эх сурвалжийн мэдээлснээр тэд болзоогүй, олон нийтийн арга хэмжээн дээр зүгээр л хамт явж таарсан гэжээ. 

Жижи Хадид болон ДиКаприо нар өнгөрөгч арав, арваннэгдүгээр сард хамтдаа папарацид өртсөн. Завгүй цагийн хуваарийн улмаас уулзаж чадахгүй байгаа хосууд харилцаагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа ч дараагийн шатанд гарах тухай түр азнасан тухай эх сурвалжууд дурдсан байна.  

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top