Домогт "Big Bang" хамтлаг тарах уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Өмнөд Солонгосын домогт "Big Bang" хамтлагийн гишүүн Тэ Ян "YG" энтертайнменттай хийсэн гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдлээ. Тэрээр "YG" энтертайнментийн охин компани болох "The Black Label"-д харьяалагдах болсон бөгөөд хамтлагийнхаа үйл ажиллагаанд оролцсон хэвээр байх болно гэжээ. 

Уг мэдээлэл цацагдсаны дараа бусад гишүүд болох G-Dragon, Daesung нарын гэрээ цаашид хэрхэх нь олны анхаарлын төвд ороод байсан юм. Энэ тухай "YG" энтертайнментийн зүгээс "Тэдний гэрээг сунгах талаар ярилцаж байгаа" гэх тайлбар өгчээ. 

Хамтлаг үндсэн 5 гишүүнтэй байсан. Хамтлагийн гишүүн Сын Ри 9 төрлийн гэмт хэрэгт буруутгагдан шоронд хоригдож байгаа бол Т.О.P ганцаарчилсан уран бүтээл хийхээр шийдэж хамтлагаасаа гарсан. Т.О.Р ирэх 2023 онд сансарт нисэх нөлөө бүхий хүмүүсийн нэгээр сонгогдсон. Тэрээр дарсны брэндтэй болж хувь уран бүтээлчийн хувиар амьдарч байгаа ч хамтлагийн тоглолт зэрэг арга хэмжээнд оролцоно гэдгээ амалсан билээ. 

Хамтлаг тарж байгаа гэх мэдээлэл одоогоор цацагдаагүй байгаа ч тогтвортой уран бүтээл гаргах тал дээр улам бүр асуудалтай болж байгаа нь шүтэн бишрэгчдийг нь ихээр гонсойлгоод байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюунбаяр(202.55.188.124) 2022 оны 12 сарын 29

Хайран сайхан залуус Минь үгүй ээ

0  |  1
BTS (66.181.161.57) 2022 оны 12 сарын 29

Ooo ymar muuhain be tarj bolkue

0  |  1
Top