Өмнөд Солонгосын Сөүл хотын Итэвон хороолол хэдэн мянган хүн холхисон их хөлийн газар байсан. Харин одоо энэхүү газар сүнсний хот мэт чимээгүй, ил хуль газар болжээ.
Итэвоны алдартай шөнийн цэнгээний газрын эзэн "Энэ жилийн Зул сарын баяр өмнөх цар тахалтай жилүүдээс ч дор байна. Би нэг ч үйлчлүүлэгчгүй болсон" хэмээн ярив.
Тус хороололд болсон эмгэнэлт явдлаас хойш Итэвон вокзал, Дэлхийн хоолны соёлын гудамж болон эргэн тойрны худалдааны дүүргүүд ч мөн баярын өдрөөр үйлчлүүлэгчгүй өнжжээ.
Өнгөрсөн жилийн Зул сарын баяраар хүрэлцэн ирсэн хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь энэ жилийн Зул сарын баяраар Итэвонд очжээ. Тус дүүргийн ойролцоо талх, нарийн боовны газар ажиллуулдаг нэгэн иргэн "Өнгөрсөн жилийн Зул сарын баяртай харьцуулахад энэ жилийн Зул сарын баярт аравны нэг хувь нь л ирсэн. Баярын бялууны борлуулалт 70 хувиар буурч, ойр орчимд бизнес эрхлэгчид бараг л мөхөж байна" гэжээ.
Итэвонтой ижил төрлийн үйлчилгээ явуулдаг Хонде, Мёндун зэрэг алдартай шөнийн цэнгээний гудамжууд амралтын өдөр хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Цагдаа нар болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хонде, Ганнам, Мёндун зэрэг алдартай 37 газарт нэмэлт хүч илгээн иргэдийн аюулгүй байдлыг хангажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хохь чинь гаж баяр тэмдэглэхээр ийм юм болдог юм.